НИЙГЭМ

Монгол Улс хорт хавдраар нас баралтаар дэлхийд нэгдүгээрт оржээ

Монгол эрчүүд царайлгаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн гэх худал мэдээнд шуурч буй энэ өндрүүдэд манай улс нэгэн үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт оржээ. Дэлхийд тэргүүлсэн эл үзүүлэлт нь гэрэл гэгээтэй бус халаглаж харамсмаар тааруу мэдээ. Монгол Улс хорт хавдраар нас баралтаар дэлхийд нэгдүгээрт жагссан байна. 2019 оны байдлаар Монголд нэг өдөрт хорт хавдраар 17 иргэн шинээр оношлогдон, 13 хүн нас барж байсан. Үүний сацуу 4801 иргэн нас бараад байсан юм.

Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Л.Баярсайхан энэ талаар “Цаашид Монголд өвчлөл 50%, нас баралт 60% тус тус ихсэх хандлагатай гэж ДЭМБ үзэж байна. Монгол Улс үүнд бэлэн үү. Манайд зонхилон тохиолдох хорт хавдруудыг ДЭМБ урьдчилан сэргийлж болдог, эрт илрүүлж эмчилж болдог, амь насыг алдахгүй байж болдог хорт хавдрууд гэж тодорхойлсоор байдаг. Хорт хавдар гэж өөр хоорондоо ялгаатай 100 гаруй төрлийн өвчний ерөнхий нэр юм. Энэ бол бусад нэг өвчинтэй харьцуулаад, хавтгайруулаад Эрүүл мэндийг дэмжих төв нэртэй нэг газар чихээд, таргалалт, цусны даралт ихсэлт, чихрийн шижинтэй зэрэгцүүлж эрт илрүүлж эмчлээд үр дүнд хүрдэг өвчин биш.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд хамгийн оновчгүй, үрэлгэн ажил байх болно. Хавдар бол улс оронд хамгийн их санхүү, эдийн засгийн хохирол учруулж, олон мянган амь насыг авч оддог бүхэл бүтэн бүлэг өвчин юм. Дэлхийд Монгол хорт хавдрын нас баралтаар тэргүүлсээр явна”. Хорт хавдар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон бусад улс орон болгон зөвхөн хавдарт чиглэсэн Үндэсний хавдрын хяналтын ба илрүүлгийн хөтөлбөртэй, зөвхөн хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх төвүүдийг орон даяар тогтмол ажиллуулж байж үр дүнд хүрсэн байдаг.

Монголд цонхилон тохиолддог элэг, умайн хүзүүний хорт хавдар нь вирусын халдварын шалтгаантай үүсдэг гэвэл улс орон, ард иргэдэд хамгийн их гарз хохирол учруулсаар байгаа хорт хавдрыг тахал гэж харах ч зохистой юм. Нас баралтаараа дэлхийд тэргүүлсээр байгаа ийм онцгой чухал хавдрын асуудлыг ярихаар хавдрынхан амбицлаад байна, хавдраар шоудаад байна, өөрсдийгөө рекламдаад байна, юм л бол хавдар гэдэг, одоо өвчин болгон тусдаа хөтөлбөртэй байх юм уу гэхчилэн улсын эрүүл мэндийнхээ нэн тулгамдсан асуудлыг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй мянга мянган иргэнийхээ амийг алдсаар байдаг улс. Энийг ойлгуулахын тулд иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн оролцоо маш чухал байна” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-27 16:39

хүнсний аюулгүй байдлын т�##�аар яар�##�тай шийдвэртэй арга хэмжээ авья

Zochin
Zochin
2020-08-27 17:13

Хятад хүнс хэрэглэхээр тэгдэг юм. Зүгээр л лапшагаа ид. Энэ х�##�уун тогоо, солонгос хоол, хот пот...... гээд.л. хэзээ манайхан тийм хоол идэж өслөө дөө.

Зочин
Зочин
2020-08-27 19:02

Мах их идэж байгаагын үр дагавар гэсэн дээ.Ядахдаа 7 хоногын 3 өдөр нь иддэг бол ч. Манай хамаатны хавдарын эмч тэгж бна лээ.

Монгол иргэн
Монгол иргэн
2020-08-27 19:28

Монголчууд монгол хоолоо л идсэн дээр

IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-27 23:53

Manai mangaruud havdariig hezee ch anhan shatand meddeggui shuu... Todorhoi bolson ued ni oroitoj irlee gedeg jijuuriin ugee helj arisaa hamgaaldag argatai...

Холбоотой мэдээ

Back to top button