Нийгмийн

Гадаад иргэдийг хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана

Улсын онцгой комисст манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр, их дээд, дунд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг Монгол Улсад ирүүлэх хүсэлтийг тогтмол ирүүлсээр байгаа юм.

Тиймээс эдгээр иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж, 16 улсын 100 иргэнийг авчрахаар болжээ.

Уг нислэгээр ирэх гадаадын иргэдийг олон улсын сүлжээний өндөр зэрэглэлийн “Рамада” зочид буудалд хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана.

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сард нийт 17 удаагийн захиалгат нислэгээр 4300 орчим монгол иргэнийг эх оронд нь авчирч байгаатай холбогдуулан монгол иргэдийг тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул энэ удаагийн нислэгээр монгол иргэдийг авчрах боломжгүй байсан болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button