Нийгмийн

“Өнгөрсөн 8 сарын хугацаанд 4069 иргэнийг татан авчирсан”

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр

“Өнгөрсөн найман сарын хугацаанд 4069 иргэнийг эх орондоо татах ажлыг зохион байгууллаа. Үүнийг задалж хэлбэл:

  • Сөүлээс 825
  • Дэлигээс 210
  • Сиатлаас 253
  • Токиогоос 514
  • Франкфуртээс 780
  • Прагаас 250
  • Хонк Конгоос 159
  • Сөүлийн транзит нислэгээр 267
  • АНУ-аас тусгай нислэгээр 4
  • Истанбулаас 281
  • Австриас 261
  • Казахстан 265 буюу нийт 4,069 иргэнийг татах авах ажиллагааг зохион байгуулж байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан нэг нислэгийг есдүгээр сарын 3-нд үйлдэнэ. Ингээд нийтдээ наймдугаар сард 4,000-аас дээш иргэнийг татан авах зорилт биелэж байна. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад нийслэлд 2684 орон нутагт 1000 хүн байгаа. Харин 13060 хүн гэрийн ажиглалтаас гараад хэвийн амьдралдаа шилжээд байна. Цаашид тусгаарлах байртай холбоотой асуудал тулгарч байгаа. Өвөлжилтийн бэлэн байдал, шугам сүлжээний засвар үйлчилгээ хийх шаардлага тулгараад байгаа” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button