Ярилцлага

Б.Эрдэм: Хичээж бэлтгэсэн кофегоо нүүр лүүгээ цацуулсан ч бусдыг аз жаргалтай байлгах хүсэл минь унтраагүй

Өнгөрөгч долоо хоногт 17 настай нэгэн бариста хүүгийн бичсэн пост сошиал орчинд идэвхийлэн түглээ. Кофе шопод ажиллаж эхлээд удаагүй байсан түүний хичээж бэлтгэсэн кофег нэгэн эмэгтэй голж, нүүр лүү нь цацсан тухай тэр бичсэн юм. Хамгийн гол нь өнөөгийн нийгэмд хүүхэд, залуусыг “нас бага” гэдгээр нь үл хүндэтгэх хандлага олонтаа байдгийг тэр энэ бичвэрээрээ хүчтэй хөндсөн билээ. Мөн Монголд дэлхийн жишигт нийцсэн салбар кофе шопууд нээгдээд багагүй хугацаа өнгөрсөн ч энэ соёлд дасаж, дадаагүй, анхлан танилцаагүй олон хүн байдгийг ч харуулсан.

Түүнийг Б.Эрдэм гэдэг. Одоо Үйлдвэр, урлалын политехникийн коллежийн гуравдугаар курсийн оюутан. Тэр бусдыг аз жаргалтай байлгах хүсэл, мөн эрт биеэ дааж, амьдралын хатуу хүтүүг мэдрэх зорилгодоо хөтлөгдөн есдүгээр ангиа төгсөөд коллежид элсэн орсон. Харин ихэнх хүмүүс үүнийг нь есдүгээр ангийн улаан шугамдаа багтаагүй, эсвэл амьжиргааны түвшин нь доогуур байх гэхчлэн байдлаар хүлээж авдаг гэдгийг Б.Эрдэм ярьж байв.

Сүүлийн хоёр жилийн сургалтын төлбөрөө өөрөө ажил хийн цуглуулж төлсөн тэр барилга дээр ч, зоогийн газарт ч, машин угаалгын газарт ч ажиллаж үзжээ. Тэгэх бүрдээ тэр шантарч, больсонгүй. Харин ажлаас ажлын хооронд явахдаа улам өөрөөрөө бахархаж, бас бусдад аз жаргал түгээж буйгаараа өөрөө хөглөгдөж амьдарч ирсэн ажээ.

Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-АЗ БОЛЖ ХӨРЧИХСӨН БАЙСАН БОЛОХООР ТҮЛЭГДЭЭГҮЙ, ЖААХАН ХОРССОН-

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Намайг Б.Эрдэм гэдэг, 17 настай. Үйлдвэр, урлалын политехникийн коллежид тогооч мэргэжлээр сурдаг.

-Таван өдрийн өмнө фэйсбүүк орчинд байршуулсан пост нь олон хүнд хүрлээ. Ер нь анх яагаад кофе шопод баристагаар ажиллахаар шийдсэн юм бэ?

-Есдүгээр ангиа төгсөөд коллежид орохоос өмнө надад хоёр сонголт байсан. Эхнийх нь сэтгэл судлаач болох, хоёр дахь нь тогооч болох. Үүнээс тогоочийг нь сонгож, коллежид орсон. Ингээд анх 15 настайдаа кофе шопод суун хичээлээ хийж үзэхэд кофены үнэр, амт болоод бариста нарын хийдэг ажил их таалагдсан. Тайван, цэвэрхэн, мөн хүмүүст үйлчлээд өөрөө кайф авдаг ажил шиг санагдсан.

-Постонд дурдагдаж буй тэр үйл явдлын талаар урьтаж ярилцъя л даа. Бидэнд эхнээс нь ярьж өгөөч?

-Би дөнгөж ажиллаж эхэлж байсан болохоор хөнгөн кофенуудыг гардан хийж байсан л даа. Нэг эгч орж ирээд эспрессо авъя гэсэн. Энэ сонголт нь 30 мг-тай, нэлээд гашуун болох тул “Танд гашуун байх байх аа. Сүүтэй, чихэртэй латте байвал зүгээр” гэж зөвлөсөн. Гэтэл “Би ямар кофе уухаа чамаар заалгахгүй” гэхээр нь “Арай усархаг болохоор ядаж американо авбал та ууж чадах байх” гэж хэлсэн. Ингээд американо авахаар болж, би хамгийн сайнаараа кофег нь бэлдэж өгөхөөр хичээсэн. Бэлэн болоод хэлтэл “Танайд зөөгч байдаггүй юм уу” гэж бас л уурласан. Би тэгэхээр нь ширээнд нь  хүргэж өглөө. Хэсэг хугацааны дараа тэр эгч ширээ, сандлаа түчигнүүлэн уурлаад намайг дуудсан. Яваад очтол, “Энэ кофе чинь аймаар гашуун юм байна. Мөнгө буцаагаад өг” гэлээ. “Би 37 наслахдаа ийм амттай кофе ууж үзээгүй, танайхыг Мэргэжлийн хяналтаар шалгуулна” гэсэн. Ингээд миний нүүр лүү цацсан. Аз болж хөрчихсөн байсан болохоор түлэгдээгүй, жаахан хорссон. Дараа нь кассаас мөнгийг нь буцааж өгөхөд, жаахан уранхай мөнгөн тэмдэгтүүд таартал “Чи хэнийг доромжлоод байгаа юм. Ийм халтар цааснуудаар юу хийх юм” гэж дахиад л намайг загнасан. Ингээд хэд хэдэн удаа загнуулсны дараа эргэн тойрон дахь хүмүүс ч намайг элдвээр зүхэж эхэлсэн. Бариста ах намайг өнөөдөртөө харьж амар, дараа нь дуудъя гэсэн тул тэр өдөр харьсан, дахиж очоогүй. Одоо хичээл эхлэхээр дадлагад гарах учраас үүндээ бэлтгэхийн тулд ажлаасаа түр гарчхаад байгаа. Иймэрхүү л зүйл болсон.

-Хөндлөнгөөс ажиглаж байсан тэр хүмүүс яг ямар үгсээр хэлж, зүхсэн юм бэ?

-Туранхай гэсэн. Одоо үеийн хүүхдүүд юу ч чаддаггүй, тэгсэн мөртөө PC тоглоод явж байдаг. Аягүй бол тамхи татдаг даа. Чааваас, бодвол оюутан л юм байлгүй гэхчлэн үг хэлцгээсэн. Ер нь намайг өмөөрсөн, өрөвдсөн харцаар харсан нэг ч хүн байгаагүй. Үүнд жаахан гомдсон гэмээр юм уу даа.

-Гэхдээ өөрийнхөө кофег хэр бэлтгэсэн гэж бодож байна вэ?

-Кофены машин дээр оноо гарч ирдэг л дээ. Минийх хоёр оноо л дутсан. Тэгэхээр дажгүй  болсон гэж бодож байгаа. Хийх ёстой зүйлээ хийсэн, кофегоо бүрэн шахсан.

-Хичээж бэлтгэсэн кофегоо нүүр лүүгээ цацуулсны дараа ямар мэдрэмж авсан бол?

-Ер нь бүхнийг өөр дээрээ л тусгаж авсан. Анхнаасаа эспрессог нь хийж өгсөн бол яах ч байсан юм билээ. Уг нь би тэр эгчид анхаарал тавьж, тус болохыг хичээсэн шүү дээ. Хоёр талаас нь харахад миний ч, тэр эгчийн ч буруу. Харин яг кофе цацуулах бол миний хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмж байсан. Шууд гараад явмаар, дахиж кофе шопд ажиллахгүй, кофе найруулахгүй гэх бодол төрмөөр.

-ИЙМ ХАНДЛАГЫГ ХҮҮХДҮҮД ХАА САЙГҮЙ, ЯЛАНГУЯА АВТОБУСАНД ИХ МЭДЭРДЭГ БАЙХ-

-Манай улсад кофе шопын соёл нэвтрээд удаж байгаа. Кофе хар, гашуун байх тусмаа илүү кайф авч уудаг олон хүн бий.  Магадагүй тэр эмэгтэй энэ соёлтой танилцаж амжаагүй л хүн байсан бололтой.

-“YeYe”, “Khaan” гэх мэт найруулдаг кофенууд байдаг шүү дээ. Ихэнх хүн кофег тийм амтаар л төсөөлдөг юм шиг билээ. Харин залуусын хувьд арай өөр. Хаана ямар кофе шопууд байдгийг ч андахгүй.

-Энэ болсон явдлаас өөртөө ямар дүгнэлт хийж үлдсэн бэ?

-Ихэнх хүмүүс зөвхөн өөрийгөө л гэсэн сэтгэлгээтэй. Үйлчлүүлэгч бол хаан гэснээ үйлчилсэн хүнийг боол мэт харьцдаг. Би тэр эгчид шаардлага тавья гэж бодсон ч миний хоолойноос дуу гараагүй, нүд рүү нь ч эгцэлж харж чадаагүй. Яагаад заавал томчууд гэхээрээ хүний эрхийг давуу байдлаар эдэлдэг юм, залуус санал бодлоо илэрхийлэхээр яагаад ах, захаа алдсан гэж хүлээж авдаг юм бэ гэдэг л надад асуулт болж үлдсэн. Хариултыг нь олоход тийм ч амар биш юм билээ. Бид хүний эрх ярихаар ах зах, ёс заншил ярьдаг. Ийм хандлагыг хүүхдүүд хаа сайгүй, ялангуяа автобусанд их мэдэрдэг байх.

Ер нь бол залуус ч гэсэн гомддог, залуус ч гэсэн ядардаг. Тэд ч мөн хичээдэг, сайхан амьдрахыг, ажил хийхийг хүсдэг. Зүгээр л тэднийг сэтгэл хөөрлөөрөө явж байгаа томчууд гэж ойлгож болмоор. Тийм учраас залуусыг ганц удаа ч болов сонсоод үзээсэй гэж боддог.

-Харин фэйсбүүктээ тэр постыг яагаад бичихээр болсон юм бэ?

 -Цааш олон хүнд хүрнэ гэж бодож бичээгүй л дээ. Миний фэйсбүүк найзууд унших байх, тэдэнд хэрэг болж магад гээд бичсэн. Одоо 2 мянга 500 гаруй шейр авсан байна.

-Постыг уншсан олон хүн чатаар холбогдож орж ирсэн байх. Урам өгсөн хүмүүс олон байв уу?

-“Эгчийн дүү хаана ажилладаг юм бэ, ажил нь хэдээс нээдэг вэ, шууд өглөө очъё” гэж нэг эгч бичсэн. Бас нэг ах, “Надад л ганцхан тохиолддог асуудал гэж бодож байлаа. Санал бодлоо илэрхийлсэнд баярлалаа. Асуух, тусламж хүсэх зүйл байвал холбогдож байгаарай” гэсэн. Нөгөө талд, “Юун сүртэй юм бэ, үзэх ёстойгоо л үзэж байна” гэх хүмүүс ч байсан. 500 гаруй сэтгэгдэл орж ирснээс 10 гаруй нь сөрөг хандлагатай байсан гэх үү дээ.

-Ганцхан надад тохиолддог гэж бодож байлаа хэмээн нэг хүн холбогдсон гэлээ шүү дээ. Тэр хүнд ч мөн кофе шопоор үйлчлүүлж дадаагүй хүмүүс адил төстэй хандлагууд үзүүлж байсан бололтой.

-Тийм. Би чатаар холбогдсоны нь дараа тэр ахтай уулзаж, 30 орчим минут ярилцаж суусан. Тэр хүнээс кофены тухай маш олон хэрэгтэй зүйл сонсож, мэдэж авсан. “Өшөө асуух зүйл байвал хэлээрэй, холбоотой байгаарай” гээд тэр ах өөрийнхөө гарын кофег хийж өгсөн.

-Өөрт тохиолдсон явдлаа аав ээж, дотнын хүмүүстээ хэлсэн үү?

-Манай ах л одоогоор мэдэж байгаа. Аав, ээждээ хэлбэл цагдаа, шүүхээр явна гэж магадгүй гэж бодоод анхандаа хэлээгүй л дээ.

-ХОЁР Ч УДАА БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛААД ЦАЛИНГАА АВААГҮЙ-

-Одоо ярилцлагын сэдвээ жаахан өөрчлөх үү. Ер нь яагаад тогооч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би хүмүүсийг жаргалтай байлгахыг хүсдэг. Миний хоолыг идээд, таваглалтыг нь хараад кайф мэдрээсэй, эргээд “Баярлалаа” гэж хэлээсэй гэж боддог. Хичээж бэлтгэсэн кофегоо нүүр лүүгээ цацуулсан ч бусдыг аз жаргалтай байлгах хүсэл минь унтраагүй. Хэрэв би сэтгэл зүйчийн мэргэжлээ сонгосон бол мөн л хайртай хүмүүсийнхээ баатар нь байхыг хичээх байсан. Хэн нэгэн надад зовлонгоо ярихад би тэднийг тайтгаруулна, эерүүлнэ.

-Мөрөөдлийнхөө тухай яриач?

-Найзуудтайгаа нийлээд кофе шоп байгуулахыг мөрөөддөг. Монголдоо олон салбар нээгээд, цааш бусад орнуудад ч салбаруудаа ажиллуулах юм сан гэж боддог. Одоохондоо миний хамгийн том мөрөөдөл, зорилго гэвэл энэ л байна даа.

-Өмнө нь баристагаас гадна өөр ажил хийж үзэж байв уу?

-Энэ зун нэг өдөрт хоёр өөр ажил зэрэгцүүлж хийж үзсэн. Ер нь ажил болгоныг хийж, туршиж үзэх дуртай. Зөөгч хийгээд үзье, тэдний зовлон жаргалыг мэдэрье гээд хийж үзсэн. Тэгэхэд үнэхээр амаргүй юм билээ, орой үдэш согтуу хүмүүс уурлана, “Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?” гэхчлэн агсарна. Оюутнууд л голцуу зөөгч хийдэг дээ. Өглөөний хүйтэнд автобусаар хичээлдээ явахдаа ганц суудал олоод суухад нь хөгшин хүмүүс загнаад босгоход ямар мэдрэмж төрдөг бол. Сургалтын төлбөрөө төлөх гээд л ийн зүтгэж байхад үеийн залуус нь 200 мянган төгрөгөөр болзоонд явдаг гэдгийг сонсоод гутардаг болов уу?...

Ихэнхдээ барилгын ажил хийж үзсэн. Цалин өгөхгүй л ажиллуулдаг. Машин угаалгын газар ажилладаг байхдаа сонирхоод авто засварын ажил хийж үзсэн. Тогоочоороо ч ажиллаж байсан. Манай улсад хөдөлмөрийн хуулиар 18 нас хүрч байж аливаа байгууллагад үндсэн ажилтнаар орж болдог. Ядаж 16 болгочхоосой гэж боддог. Ингэвэл хүүхдүүд эртхэн биеэ даах, амьдралыг сөрж зогсох хүчтэй болох байх.

-Барилга дээр ажиллаад цалингаа аваагүй тохиолдол бий юу?

-Тийм зүйлтэй хоёр ч удаа тулгарсан. 350 мянга ба 250 мянган төгрөгийн ажил хийгээд цалингаа авч чадаагүй. Анх ажилд авсан хүмүүс намайг чат, утсаар блок хийсэн. Барилга дээр очихоор “Тийм хүмүүс байхгүй” гэж хариулна. Менежер нь гадаад явсан гэцгээнэ.

-Сургалтын төлбөрөө өөрөө ажил хийж, төлдөг гэсэн үг үү?

-Нэгдүгээр курсийн төлбөрийг аав, ээж хоёр маань төлсөн. Харин үүнээс цааш би өөрөө ажил хийж, мөнгөө цуглуулж, төлсөн. Аав, ээжээсээ зээлж төлөөд буцааж өгөх хэлбэрээр гэх үү дээ. Ер нь мөнгө хэрэгтэй үед би аав, ээжээсээ зээлээд дараа нь буцааж өгдөг.

-ЦАЛИНГААРАА АВСАН ХУВЦСЫГ МИНЬ ӨӨР ЯМАР Ч ҮНЭТЭЙ БРЭНДИЙН ХУВЦАС ГҮЙЦЭХГҮЙ МЭТ САНАГДДАГ-

-Хүнд хүчир ажил хийж, сургалтын төлбөрөө босгохоор хөдөлмөрлөж байхад нь шантрах, сэтгэлээр унах үе таарч байсан уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Машин угаагчаар ажиллаж байхад гутал дотор ус орчихно, даарна. Эхний гурав хоногтоо больё гэж бодох ч, “Би ямар хүний үзээгүй юмыг үзэж байгаа биш дээ” гэж бодоод л маргааш өглөө нь ажилдаа гарна. Гал тогоонд ажиллаж байхад ч мөн угаалгын түмпэн рүү гараа дүрээд л авахад гараа хоёр, гурван удаа зүсчихсэн байдаг байсан. Хөөсний цаанаас ямар хутга, хэрэгсэл байгаа нь ер харагддаггүй. Хүнсний скочоор ороогоод л ажлаа хийж байв. Заримдаа хоногийн 14  цаг ч ажиллах үе таарна. Голдуу алхаж харина. Өглөө эрт босоод ажилдаа явахдаа хамгийн эрт онгойсон кофе шопоос халуун американо аваад, замдаа уугаад л явдаг. Дунд сургуульд байхдаа уран зохиолдоо сайн байсан. Ганцаараа алхаж явахдаа шүлэг зохиох их дуртай.

-17 нас гэдэг ихэнх хүүхдүүдтэй харьцуулахад ажил хийж сургалтын төлбөрөө олох битгий хэл ЕБС-иа ч төгсөөгүй байдаг нас шүү дээ. Юу чамд урам зориг өгдөг вэ?

-Ирээдүйд юу болохыг таашгүй гэдэг үүднээс л би ингэж ажилладаг. Машинаа өөрөө угаахад ч, машин угаалгын газар байгуулахад ч энэ бүх туршлага маань хэрэгтэй. Ажлаас ажлын хооронд явахад яагаад ч юм цаанаасаа бахархаад, огшоод байдаг юм билээ л дээ. Хүмүүс баярласнаа илэрхийлээд, “Ямар гоё угаагаа вэ?” гээд л хэлэхэд урам зориг авч, “Буухаас өмнө дахиад хоёр машин ороод ирээсэй” хэмээн хөглөгддөг дөө.

-Яг үнэнийг хэлэхэд амьжиргааны байдал хүнд болохоор ингэж ажил хийдэг үү, эсвэл цэвэр өөрийн хүсэл зорилгоор ажилладаг уу?

-Амьжиргаа гэхээс илүү аав, ээжээрээ хоолоо бэлдүүлэхгүй, өөрөө өөрийгөө болгож явах нь дээр юм шиг санагддаг. Халаасны мөнгөтэй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй.

-Коллежид сурдаг гэхээр боломж тааруу, эсвэл 9-р ангийн улаан шугамаа даваагүй хүүхэд байна гэж ойлгох нь түгээмэл. Уг нь гаднын орнуудад эсрэгээрээ, эртхэн ажлын байран дээр гарахыг илүүд үздэг, зөв сонголт гэж хардаг. Ийм сөрөг ойлголттой хэр таардаг вэ?

-Мэдээж маш олон таардаг. Хүмүүст коллежид сурдаг гэдгээ хэлэхэд л царай нь хувьсхийдэг. “Энэ хүн яг намайг улаан шугамаа даваагүй хүүхэд болохоор коллежид орж гэж бодож дээ” гэж би шууд ойлгоно. Зарим хүн шууд л асуудаг, “Юу вэ, чи чинь улаан шугамаа даваагүй юм уу?”. “Давсан л даа, тэгээд л ороод ирлээ. Болохгүй гэж үү?”. Би няцаадаг, төгсөхдөө би ерөнхий боловсролын адистатаа мэргэжлийн үнэмлэхийн хамт авна. Тэнд жинхэнэ амьдрал өрнөдөг. Ер нь бол хаана сурдгийг маань асуусан хүн бүрд л тайлбарлах хэрэгтэй болдог. Хүмүүсийг энэ бодлоосоо салаасай л гэж боддог /инээв. Сурв/.

-Бусад хүүхдүүдийн л адил, энгийн амьдарч байсан бол... гэж бодож байсан удаа бий юу?

-Хоёр, гурван жилийн өмнө тэгж боддог байсан. Хүүхэд бүр л боддог байх, “Баян айлын хүүхэд болж төрсөн ч болоосой. Тэгвэл хүссэн гар утсаа бариад л” гэж. Тэгээд ажил хийгээд,  өөрийгөө хувцаслаад ирэхэд тэр ямар ч брэндийн хувцаснаас илүү надад тухтай байсан. Өөр ямар ч хувцас миний цалингаараа авсан хувцсыг гүйцэхгүй юм шиг. Ямар гоё мэдрэмж гээч. Хөлсөө, цусаа дуслуулж хөдөлмөрлөөд авсан гар утас минь энэ шүү дээ гэж бодоход ямар гоё байдаг гээ.

-Үе тэнгийнхэндээ зориулж үг хэлээч гэвэл, юу гэж хэлэх вэ?

-Хэзээ ч, юунаас ч битгий ай. Хэнээс ч битгий ай. Зүгээр л дуртай зүйлээ хий. Дуртай зүйлээ хийж явахад чинь чамд туслах, чамайг дэмжих хүн гараад л ирнэ. Харин үүнийгээ хэнд ч гай бололгүй, саад бололгүй хийгээрэй л гэж хэлмээр байна.

-Яриагүй үлдсэн зүйл байна уу?

-Жаахан улс төр маягийн зүйлс байна /инээв.Сурв/.

-За?

-Боловсролын систем. Дунд ангид ороход манай ангид аавгүй хоёр, гурван хүүхэд байсан. Гэтэл багш орж ирээд л аавын тухай зохион бичлэг бич гэсэн. Охид нь үсээ урдуураа унжуулаад л, доошоо хараад суудаг. Зүгээр л мөр гаргаад, юу ч бичихгүй... Олон хүн аавгүй, ээжгүй. Гэтэл тэднийг ойлгох хүн байдаггүй, гадуурхдаг. Цаашлаад амьжиргааны түвшнээр нь, хар бороор нь, аялгатай аялгагүйгээр нь ялгаварладаг. Хэзээ тэгэхээ болих бол доо...

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: В.ЛХАГВАСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Alban haagch
Alban haagch
2020-09-02 09:02

Чи том амжилтад хүрнэ, тууштай урагшаа тэмүүлээрэй. Нэг л өдөр ажил олгогчид чамд тун боломжийн ц�##�ин амлан урьж эхэлнэ.

иргэн
иргэн
2020-09-02 10:25

huurhiidii jaahan horsson genee. zarim muuhai egch nar baidag shuu. uuruu huuhedgui ym shg. iim mundag huuhdees doloon dor handlaga gargaj baigaadaa icheh heregtei. bas munguu butsaaj awsan ch gh shg ysn ichdeggui hatuu setgeltei hun bee

Эгч
Эгч
2020-09-05 13:05
Reply to  иргэн

Хурай Хурай Хурай эгч нь зулайг нь илчихье.
Кофе цацсан хүн бол чамаас сул дорой нэгэн байжээ. Олон хүмүүст юм бодуулахаар хүчирхэг өсөх ирээдүйтэй хүүгийн түүх байна а

Togthh
Togthh
2020-09-02 10:50

Mundgg bayrlaj ywdgshu????????

Togthh
Togthh
2020-09-02 10:51
Reply to  Togthh

Ou ene emojin gardgu bas ustgj bldgun bn.

eej
eej
2020-09-02 11:22

zuv saihan zuil bodoj muruuduj ireeduigee uudrug saihanaar hardag erch huchtei duud ulam ih amjilt eruul mendee anhaarch yavah heregtei shuu amjilt

Munkhbayar
Munkhbayar
2020-09-02 11:27

Үйлчлүүлэгчийн хүссэнийг л хийгээд өгчихсөн бол асууд�##� гарахгүй байжээ гэж бодогдлоо. Үйлчлүүлэгч кофе гашуундаа биш өөрийгөө доош хийлгэсэндээ уурлажээ. Гэхдээ үүнээс сургамж авч, юм бодсон байна. Цаашдын ажил, амьдр�##�д нь амжилт, сайн сайхныг хүсье. Зөв хүсэл тэмүүлэлтэй, зөв хүүхэд санагдлаа.

Зочин
Зочин
2020-09-03 12:39
Reply to  Munkhbayar

Дх, тэр хүн өөрөө ямар нь зүгээр вэ гэж асуусан бол өөр хэрэш, шууд л та ууж чадахгүй гээд байв�##� эвгүй сэтгэгдэл төрнө гэдгийг мэдэж байсан ч юмуу бас кк

рррр
рррр
2020-09-04 11:23
Reply to  Зочин

za shaagaad bai uhsen ps#ag hajuud ni bsan bol darvaital ni algadah bsiin

Уншигч
Уншигч
2020-09-02 13:34

хөөрхөн юм аа, ийм хүүхдүүдийг дэмждэг ажил олгогоч олон болоосой. Үндсэнээр ц�##�инжуулж боломж олгоосой

Зочин
Зочин
2020-09-02 14:39

Хаха дарсан хүмүүс бол ОРК

зочин
зочин
2020-09-02 16:00

амжилт хүсье.

zochin
zochin
2020-09-02 17:34

Yadag buduun avgai ve.gertee bol har tsaichgui guilgachin amidraltai avgai baugaadaa.butsaagaad l ugnu biz.taalagdsangui ene ter geed.huuhdiin nuur tulsen bol shorond yavah baisandaa.teneg ork avgai

Unshigch
Unshigch
2020-09-02 17:53

Ene coffee zahialsan huuhen er n coffee shopt orj uzeegui ch yum uu gemeer bodogson. Uuh yumaa zahialaad honh duugarhaar zahialagch ooroo ochij avdag shd. Ymar coffe ymar amttaig mdhgui baij elii balai avgai bn daa. Uul n ene huu zovloson yum bn. Ene huud buruu bhgui. Ter abgai ooroo butuutan. Yasan omogtoi avgai ve. Uuh coffegoo songoj chadahgui baij bas coffe shpot orj uilchluulenee bas indeedtei yum

Zochin
Zochin
2020-09-02 19:47

Amidral baylag shuu duu mini. Hediigeer ter emegtei buduuleg muuhai aash gargasan ch chamd daraa daraagiin ajil, amidrald ni surgamj, erch huch, az jargal belegledgiig sanaj yavaarai. Amidralliinhaa tuluu tuushtai temtsej amidraarai. Duud erch huchiig husiy.

Zochin
Zochin
2020-09-02 19:51
Reply to  Zochin

Amidral baylag shuu duu mini. Hediigeer ter emegtei buduuleg muuhai aash gargasan ch chamd daraa daraagiin ajil, amidrald ni surgamj, erch huch, az jargal belegledgiig sanaj yavaarai. Amidralliinhaa tuluu tuushtai temtsej amidraarai. Duud erch huchiig husiy.

Zochin
Zochin
2020-09-03 09:08
Reply to  Zochin

Mundag hvv bnaa. Ulam ih zvil suraarai. Amidral baylag shv. Zuw bodol amjiltand hvrgenee. Amjilt.

zochin
zochin
2020-09-02 19:55

Zarim humuus gehde arail bdag shuu arai denduu uurtai bi bi gej tseeje deldsen sonin humuus bi l munguuruu yum awch bn gsn shig zawaan humuus zunduu bdag yalanguaya +40 nasniihan yum heleed oilgodoggu yagad iim bdgiig ni uneheer oilgodoggu sonin humuus

Zochin
Zochin
2020-09-02 20:46

Amjilt huse mundag huud.

Зочин
Зочин
2020-09-02 20:49

Neeree l expresso avsan bol yah bsin bol? Anh uda coffe shop shagaisan n ter bj l dee. Yeye coffetonguud a##a2. Zaluu uyee ingej untraaj adalmaargui bgam shd hogshchuul min!

Зочин
Зочин
2020-09-03 03:15
Reply to  Зочин

espresso* ????

ээж
ээж
2020-09-02 21:00

амьдр�##�д таарах тэр сөрөг хүмүүсээс л ухаар�##� авна шүү дээ. Тийм нөхөд байхгүй бол бид юунаасаа сур�##�цахав.гэж бодож л өөрийгөө тайвшируулах юмдаа.
Ээж аавынхаа ачааг хөнгөлж өөрөө зүтгэж байгаа ийм зүтгэлтэй сэтгжлтэй з�##�уу ихийг бүтээж их амжилтанд хүрч чаднаа.

mundag
mundag
2020-09-03 22:10
Reply to  ээж

mundag huuhed ve. chamaig gomdooson hun unshaad chamaas uuchlal guigaasai gej husch bn. uudrug bodoltoi bhad buh zuil chinii tald shu. aav eej chine baitugai engiin bid hurtel chamaar baharhlaa duu mine.

Иргэн
Иргэн
2020-09-03 08:07

Ирээдүйнхээ төлөө шантр�##�гүй зүтгэж буй энэ хүүгийн амьдр�##� сайхан байх болноо. Сурч, хөдөлмөрлөхийн төлөө хичээж байгаа хүүхэд з�##�уусаа хүндэтгэх нь зөв шүү. Томчуул бид хүүхдэд яаж ч хандсан болно гэсэн шиг заримдаа дэндүү түрэмгийлдэг нь үнэн. Үүнийг бодууштай. Нөгөө т�##�аар үйлчилгээний соёл бол үйлчүүлэгч, үйлчлэгч �##�ь �##�инд нь хамаатай. Нэг нь нөгөөгөөсөө давуу эрхтэй бус, харилцан хүндэтгэл үзүүлэх нь чух�##�. Тухайн газарт үзүүлдэг үйлчилгээг сайн мэддэг хүн үйлчлүүлнэ гэсэн ном ч байхгүй. Мэдэхгүй хүнийг мэддэггүй юм байна гэж цэцэрхэлгүй харин ч өөрийг нь доош нь хийлгүй хүн ёсоор зөвлөгөө өгөх нь зүйтэй. Энэ тохиолдолд хэн хэн нь тунгаа хэтрүүлчихсэн юм болов уу?

Зочин
Зочин
2020-09-04 13:38

Өөрийгөө хаан заан гээд бодчихсон хөгийн хүмүүс бдаг шүү, тэр тусмаа юм үзээгүй авгай хүүхнүүд, хэлэн х�##�тар цаастай болчихоод клфе уух гэж яндантаад худлаа мөнгөө буцааж авөх гэсэн ш�##�таг бна, ишш �######�уул. Ичээд ахиж кофе шопоор ороогүй тэр авгай. Зарим эрчүүд ч гэсэн хоолны газар орчихоод пээдийгээд бдаг шүү. Ич ич ич

зочин
зочин
2020-09-04 16:40

хүү өөрөөсөө эгч хүнтэй эвгүй харьцсан юм болов уу гэж бодлоо. Ямар ч омогтой хүн байсан зүв зүгээр байгаа хүүхдийн нүүрлүү кофе цацахгүй байх. Бас бусад үйлчлүүлж байсан хүмүүс хүүд дургүйцсэн гэж байна. Тэгэхээр хүү өөрөө л харьцаандаа �##�даа гаргажээ гэж бодогдож байна.

Үнэлж байна
Үнэлж байна
2020-09-04 17:54

Ажил голохгүй хийдэг .Ярьсан хэлсэн нь хар бор санаа агуулаагүй.мундаг хүү байна.Тиймээ амьдр�##� коллеж буюу дадлага туршлагаас эхлэдэг.Энэ үнэн Шууд их дээд сургуульд орж сур�##�цаж төгссөн ажилгүй депломтангууд хар мянгаараа байна.Хүүдээ аж жарг�##� хүсье.

Битгий бухимд харин оровд
Битгий бухимд харин оровд
2020-09-05 01:39

Багадаа аз жарг�##�гуй оссон хун бу�####�д жаахан ч гэсэн зовлонг мэдруулэхийг хусдэг бх. Би тэр эмэгтэйг оровдож бна. Оороосоо насаар бага дорой нэгэнийг дээрлхэж кайф авдаг биз.,

Монгол
Монгол
2020-09-05 11:13

Хөөрхөн, хийж байгаа зүйлдээ сэтгэл гаргадаг хүү байна.хүний нүүр лүү кофе цацдаг хүн бол сэтгэцийн өвчтэй л хүн бна.үүнд сэтгэл зовох хэрэггүй.

Хотын уугуул
Хотын уугуул
2020-09-06 00:11

Энэ сэтгүүлч ямар тэнэг нөхөр вэ? Бусад хүүхдүүдийн адил энгийн амьдарч байсан бол..гэж бодож байсан уу гэнэ үү. Энэ амьдр�##�ыг энгийн гэхгүй өөр ямар амьдр�##�ыг энгийн гэх юм.

Батаа
Батаа
2022-03-03 19:51

Америкт тийм бусдыг өрөвдөх сэтгэлгүй, амиа бодсон, их зантай, новшийн авгай нарыг Карен гэдэг. Монголд юу гэдгийг мэдэхгүй юм. Тийм амьдр�##�ыг хар бараан болгодог шулмын авгай нараас хол байсан нь дээр.

Сарнай
Сарнай
2023-03-30 07:02

Ирээдүйд �##�иваа ажлыг итгэл дүүрэн сайн удирдах чадвартай Мундаг ухаантай хүү байна. Зан харьцаа ажил мэргэжил бүхэн ухаар�##� өгдөг шүү. Ёстой бахархаж байна❤????????

Холбоотой мэдээ

Back to top button