Нийгмийн

ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томиллоо. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Гэрэл нь 2020.08.25-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгсөн юм. Үүнтэй холбогдуулан, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд нөхөн томилгоог хийж байгаа аж.

П.Одонбаатар нь ТЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү тушаал дэвшиж буй нэгэн юм. Түүний товч намтрыг танилцуулж байна.

Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсролын байдал:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. ⁰настай хүүхэд бүртгэнэ нь хийгээрэй хө би 8з9өдрийн үзүүлэлт з99зд(8к[сэтгэгдэл цаг⁶й~²

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button