Ц.Магалжав: Дөрвөн бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл худал, хариу нь ирээгүй
Өнөө жилийн улсын наадамд шөвгөрсөн дөрвөн бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодрууллаа. Тэрбээр “Цахим ертөнцөөр цацагдсан худал мэдээлэл. Одоогоор БНСУ-аас допингийн шинжилгээ ирээгүй байна. Өмнө допингийн шинжилгээний дээжийг наадмыг маргааш БНСУ руу шууд явуулдаг байсан. Энэ жил коронавирусийн халдвар, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосны улмаас тэгэх боломж байгаагүй.
Допингийн шинжилгээний хариу өмнө наймдугаар сарын 10-15-ны хооронд ирдэг байсан. Энэ жил коронавирусийн халдварын улмаас БНСУ-ын лаборатори нэг сар юм уу 21 хоногоор хойшлох төлөвтэй байсан. Энэ талаар аймгуудын бөхийн галуудад мэдэгдсэн. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирсэн эсэхийг мэдэхгүй. БНСУ-аас допингийн шинжилгээний хариуг өмнөхөөс удааж илгээх гэж байгаа нь хүмүүст хардлага төрүүлсэн бололтой” гэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.