УЛС ТӨР

Оюуны Өмчийн газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсний нэг нь Оюуны Өмчийн газрын даргыг томилсон байна.

Тус газрын даргаар Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга асан Б.Энхсүхийг томилсон гэх мэдээлэл байна.

Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатарт төрсөн, 2001 онд Тагнуулын дээд сургууль төгссөн, төрийн удирдлагын магистр зэрэгтэй юм байна. Тэрбээр Оюуны өмчийн газрын даргаар томилогдохын өмнө Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга хийж байгаад 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-15 15:51

Инноваци, патентийн т�##�аар түй ч ойлголтгүй хүн юу хийх вэ төр ингэж ажилладаг юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button