УЛС ТӨР

М.Билэгт гишүүн хавдрын шинэ эмнэлгийн барилгаа ТӨРД ХУДАЛДАХГҮЙ

“Ачлалтрейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч М.Билэгт нь 2010 онд өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээг  Монголдоо нутагшуулах зорилгоор хөгжингүй орны стандартыг хангах “ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГА БАРЬЖ БАЙГУУЛАХ” төслийг санаачилан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд баригдсан “Энермед” ХХК-ийн эмнэлгийн барилга нь Япон Улсын стандартын дагуу улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах хүчин чадалтайгаар баригдхж, орчин үеийн шинэ хавдрын эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлагатай оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, хэрэгсэл суурьлуулахад бэлэн болсон байна. 

Шинэ эмнэлгийн барилгыг 2019.05.17-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах Улсын комисс хүлээн авч, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн төрийн байгууллагуудын албан ёсны зөвшөөрөл баталгаажжээ. Төслийг анх 2010 онд санаачилж, хэрэгжүүлэхээр эхэлсэн бөгөөд 2016 онд М.Билэгт УИХ-н гишүүн болсонтой нь холбогдуулан сүүлийн жилүүдэд  “Төрд  эмнэлгээ шахах гэж байгаа” гэх утга бүхий сөрөг шүүмжүүд ихээр өрнөсѳн юм. 

Тиймээс 2019.05.25-ны өдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзалт хийх үеэр М.Билэгт гишүүн “БИ ӨӨРИЙН ХУВИЙН ӨМЧ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ТӨРД ХУДАЛДАХГҮЙ ” гэдгээ албан ёсоор хэлсэн байна. 

Тэрбээр “Гэхдээ би хавдрын өвчтэй олон мянган иргэд өндөр хөгжилтэй орны жишигт нийцсэн, орчин үеийн тусгай технологийн шийдэл бүхий эмнэлгээр үйлчлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар энэ төслөө санаачласан зорилго, зүтгэл маань хэвээрээ байгаа” гэдгээ илэрхийлжээ. 

Ингэснээр М.Билэгт гишүүн хавдрын шинэ эмнэлгийн барилгаа төрд худалдах гэж зүтгэхгүй гэдэг нь тодорхой болсон байна. 

“Энэрмед” ХХК-ийн шинэ эмнэлгийн барилга нь нийт 11 мянган метр квадрат талбайтай бөгөөд өдөрт 500, жилд 150 мянган иргэнийг амбулаториор хүлээн авч, оношилгоо, эмчилгээ хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.

Уг Эмнэлэгийн Барилгын гэрэлтүүлэг, дотоод холбоо дохиолол, цахилгаан, халаалт, агааржуулалт, хөргөлтийн автомат удирдлагатай хяналтын систем, газ хийн , хүчил төрөгчийн систем зэрэг нь орчин үеийн өндөр хөгжилтэй орны стандартыг хангах эмнэлгийн барилгын зориултаар бүтээгдсэн юм байна. 

Эмнэлэгийн барилга нь нийт 20.0 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын эмнэлгийн  стандартыг хангасан байдлаар баригдсан билээ.

ДАШРАМД СОНИРХУУЛАХАД: Сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банк, Солонгос Улсын Экзим банк, Япон Улс зэрэг Засгийн Газар хоорондын хэлэлцээрээр 30-40 жилийн урт хугацаатай хөнгөлттэй зээлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэд хэдэн эмнэлгийн барилга баригдаж буй. 

Дээрх Олон улсын хөнгөлттэй хөрөнгө оруулалтын санхүүжилтээр баригдаж байгаа эмнэлэгийн барилгуудыг барьж байгуулах төслүүдийг Япон, Солонгос, Австри зэрэг хөгжингүй орны  компаниуд ерөнхий гүйцэтгэгчээр Эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. 

Харин “Энэрмед” ХХК-ийн шинэ эмнэлгийн барилгыг “Ачлалтрейд” компани өөрийн 100 хувийн хөрөнгөөрөө дэнчин тавьж, арилжааны банкуудаас хөрөнгө оруулалтын зээлээр санхүүжүүлж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ачлалтрейд” ХХК  өөрөө барьсан байна. Ингэхдээ  Японы эрүүл мэндийн салбарын мэрэгжилтнүүдээр  эмнэлгийн барилгынхаа зураг төслийг боловсруулахад  зөвлөх үйлчилгээ авч, ТЭЗҮ-гээ хийлгэн, эмнэлгийн барилгын угсралтыг Монгол инженер, техникийн ажилтнууд гүйцэтгэснээрээ ихээхэн онцлогтой юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Б.БАТБОЛД эмч: ГАЛТ ТЭРЭГТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ, ЗАМААСАА ГАРЧ, ОНХОЛДСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

    “ Монгол Улсын зөвлөх эмч, УНТЭ-ийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Б.Батболдтой эрүүл мэндийн с####барын өнөөгийн нөхцөл, хөгжлийн т####аар ярилцжээ.

    –Таны яриаг сонсоод байхад Монголын эрүүл мэндийн с####бар сүйрчээ. Г####т тэргээр бол замаасаа гарчихсан дүр зураг харагдаад байх юм?

    -Юун замаасаа гарах. Гараад онхолдчихсон. Тоноогүй дээр нь буцааж, зам дээр нь тавихыг хичээх хэрэгтэй.

    Ард түмэн уха####аг. Сайн эмчтэй таарв#### хэн ч ####дахыг хүсэхгүй шүү дээ. Эмч, иргэний хооронд итгэлцлийн харьцаа үүсдэг
    эх сурв####ж: Зууны мэдээ сонин
    http://www.tusgaar.mn/54897

  2. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

    -Энд тэнд эмнэлгүүд баригдаж, ашигл####тад орж байна. Байшин барилгын ажил болж байна. Тоног төхөөрөмж шинэчлэх, олгох чиглэлд анхаарч, ирэх онуудын төсөв дээр суулгах нь зөв болов уу. Мөн эмнэлгүүдийг төрөлжүүлж, БҮХ УЛС ТӨРЧДИЙГ ГАДАГШАА ЯВЖ ЭМЧЛҮҮЛЭХИЙГ НЬ ХОРИГЛОХ ХУУЛЬ БАТАЛВАЛ эрүүл мэндийн с####бар хөгжинө.
    https://www.facebook.com/254812894984727/posts/737846016681410?sfns=mo

  3. НМХГ-ын дарга Эрдэнэчулуун: Эрүүл мэндийн с####барын завхр#### нь эмч нар хувийн эмнэлэгтээ ажлын цагаа өнгөрөөдөг явд####
    Нийслэлийн мэргэжлийн хян####тын газраас улсын гэх тодотголтой 143 эмнэлэгт ш####г####т явуулжээ. Гэтэл 40% нь зөрчилтэй гэж гарсан байна. Тэр дундаа хоёр болон гуравдугаар шатны эмнэлэг буюу дүүрэг, нэгдсэн улсын эмнэлгийн эмч, зөвлөх эмч нар нь хувийн эмнэлэгтэй. тэндээ төлбөртэй үзлэг хийхийн тулд иргэдийг чирэгдүүлдэг. Эмийн санд 650 төгрөгөөр зардаг эмийг 1800 төгрөгөөр шахдаг. Улсын эмнэлэгт цаг авч үзүүлэхээр хувийн эмнэлгийнхээ хаягыг зааж өгч явуулдаг зэрэг гажуудлыг хатуухан шүүмжиллээ.
    Эрүүл мэндийн с####барын энэ завхр####ыг үнэхээр арилгах шаардлагатай. НМХГ-ын дарга Эрдэнэчулуунд баярл####аа. Эрүүл мэндийн с####барт бугшсан идээ бэээрийг шахах эхний ####хамыг хийлээ.
    Иргэд ч энэ асуудлыг анхаар####даа авч, төр засагт шах####т үзүүлэх хэрэгтэй. https://www.facebook.com/groups/385125351871618/per###ink/739865759730907?sfns=mo

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button