УЛС ТӨР

М.Билэгтийн буухиаг А.Адъяасүрэн ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ үү

Өнгөрөгч баасан /2020.10.02/ гарагийн УИХ-ын чуулганы үеэр А.Адъяасүрэн гишүүн “амиатаж”, “Баянхонгор аймгийн малчдад тусгайлан зориулсан мөнгөний бодлого хэрэгжүүлэх боломжтой юу?” гэсэн асуултыг Шадар сайд Я.Содбаатарт тавьж орхив. Спикер Г.Занданшатар мөн Баянхонгорынх тул нүд нь бүлтэлзэж, “Гишүүн асуулт асуулаа, Х.Нямбаатар сайд аа, та ч бас хариулах юм байна шүү” хэмээн сүйд болох нь үл мэдэг ажиглагдаад өнгөрөв.

Энэ жил бороо хур бага, говийн нутгууд гантай, хадлан бага базаах төлөвтэй, ер өвөлжилт хүндрэх дүр зурагтай байгаа. Гэхдээ ганцхан Баянхонгорын малчид онцгойлон хүнд нөхцөлтэй нүүр тулж байгаа мэтээр ийм үг унагасан нь сошиал орчинд ид хэлэлцэгдэж байна. Дээрээс нь үгээ зөөж ярьсан нь гишүүн асан М.Билэгтийг эрхгүй сануулж, “Баянхонгорчуудыг яана билээ?” гэж халаглах хүн нэг бус гарч ирэв.

Тийм ээ, өмнөх парламентыг “Шодоргос”, “Өвөл болохоор хүйтэн болдог”, “Айдас хүйдэс” гэхчлэн тренд үгтэй болгосон гишүүн бол М.Билэгт. А.Адъяасүрэн түүний сошиалд тренд үүсгэдэг буухиаг эрхгүй үргэлжлүүлэх бололтой. Харин М.Билэгтийн үүсгэсэн хуулийн төсөл нэг бүрийг яс суун уншдаг, зарим гишүүдийг улайтал асуудаг, аливаа ажлын эцсийг нь үзэж байж салдаг буухиаг үргэлжлүүлэх үү.

М.Билэгт сошиал дуулианы цаана өрөөгөө түгжиж суучхаад хуулийн төсөл нэг бүрийг уншиж, тойрогтоо сайн ажиллаж, УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр тас хийсэн асуулт асуудаг байсныг парламентын сэтгүүлчид андахгүй. Мандатаа алдаагүй бол тэр Баянхонгор аймгаас дахин сонгогдох магадлал өндөр байсан төдийгүй, “М.Билэгтийг нутгийнхан нь эрж байна” гээд сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийг Баянхонгор луу дуудсан байдаг.

Сошиал баатар ч тэр УИХ-ын гишүүнийхээ хувьд сайн “ажилтан” байсан билээ. Харин А.Адъяасүрэн Маленагийн дүрээр сурталчилгаагаа хийж, анхнаасаа л жаал хүний харцыг өөр дээрээ унагана гэдэг мессэжээ тэгж ч өгсөн бололтой. Алдарт 100 мянган ам.долларын авлигын хэргээрээ яллагдагчаар татагдсан тэрбээр мөнгөний бодлогын талаарх наад захын мэдлэггүй байдлаараа гайхуулж, олны анхаарлын төвд орж ирлээ. Түүнд зөвлөхөд А.Адъяасүрэн гишүүн сайн унш, сайн нух. Гагц сонгогдсон аймгаа бус Монголын ард түмний эрх мэдлийг төлөөлөх, элч төлөөлөгч гэдгээ сана.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-05 10:23

энэ Билэгтийн сайт юм уу?

Хонгор
Хонгор
2020-10-05 10:37

Баянхонгорын эмэгтэйкьот дээр илэгт гишүүн угнь зохьцсоон

Дорж
Дорж
2020-10-05 10:38

Хоёулаа хэрэг �##�га. Баахан л суг�##�аа суг�##�уулсан хүмүүс. Адъяасүрэн сайн зөвлөх ав

Зочин
Зочин
2020-10-05 11:19

БИЛЭГТ ГИШҮҮН САЙН ГИШҮҮН БАЙСАН.

Зочин
Зочин
2020-10-05 12:26

Энэ шинэ хүүхэн Адъяасүрэн гэж зөв бичиж чадахгүй, бичиг үсэгт тайлагдаагүй гар. Энүүгээр цээж бичиг бичүүлж үзэхсэн. Бөөн �##�даа хийж шившиг болно доо.

Й
Й
2020-10-05 21:17

Элдэвочир Батцэцэг хоёр болиорой

Зочин
Зочин
2020-10-08 17:24

ЭНЭ ГЭЖ ТЭНЭГ АВГАЙ БТУЛГЫН САЛТААНЫ ҮС ЯДАЖ ДУУГАЙ БНА БЗДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button