УЛС ТӨР

Д.Сумьяабазар: НИТХ-д нэр дэвшиж буй 45 хүний 33 нь шинэ хүн

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр /2020.09.06/ хуралдаж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна. Энэ талаар өнөөдөр /2020.09.07/ Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Манай намын хороо өчигдөр /2020.09.06/ хуралдаж, НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчдээ тодруулсан байна. “НИТХ-д нэр дэвших гишүүд 1.3 сая хүн амтай энэ том хотод юу хийж чадах вэ гэдэг асуултыг өөрсдөөсөө асууж, эргэцүүлж нэг үзээрэй гэдгийг анхааруулж сануулсан байгаа. Эх орноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, мэдлэгтэй боловсролтой байх ёстой. 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байх ёстой гэдэг хуулийн заалтыг бид бас хангаж, гишүүдээ сонгосон. Нийт нэр дэвшихээр 114 хүний санал хүсэлт ирсэн. Үүнээс олон шалгуурыг тавьж 45 хүний сонгон нэр дэвшүүлж байна.

Нэр дэвшигчдийг тодруулахдаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн зарчмыг баримтлахаас гадна хоёр удаагийн суурь судалгааг үндэслэж, олон удаагийн ярилцлагын үр дүнд, эмэгтэйчүүдийн квотыг хуулийн хүрээнд хангах зэрэг шаардлагыг үндэслэн эдгээр нэр дэвшигчийг тодруулсан.

Нэр дэвшигчдийн 73 хувь нь буюу 33 хүн анх удаа НИТХ-д нэр дэвшиж буй бөгөөд эрх зүйч 10, улс төр судлаач 12, нисгэгч нэг гэх мэт мэргэжилтэй хүмүүс нэр дэвшиж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 7, 2020 13:12

Монголчууд аав нь амьд байхад сах�##� тавьдаггүй л гэдэг дээ уг нь. Занданшатараас эхлээд МАН ынхан сах�##� самбаагаа ургуулаад а�##�ьгүйтээд, ийм хүмүүс ажил хийх үү? Толгой нь хоосон зав ихтэй хүмүүс л үс гэзгээрээ байнга оролдож байдаг юм даа.

Зочин
Зочин
9 сар 7, 2020 13:19

Баахан суганы үс

Зочин
Зочин
9 сар 7, 2020 13:30

Энэ мангарууд өнгөрсөн 4 жил хийсэн ажилгүй буг болж суулаа. Одоо �######�уулах цаг болсон.

Zochin
Zochin
9 сар 7, 2020 18:26
Reply to  Зочин

Huts pzda min chi uuruu z##l

Холбоотой мэдээ

Back to top button