СПОРТ
Токиогийн олимпийг 2021 онд хийхээр албан ёсоор тогтлоо

Өнөө жил Токио хотод болох учиртай байсан зуны олимпийн наадам коронавирусийн халдварын улмаас хойшилсон. “Ковид-19” халдварын улмаас “Токио-2020” олимпийн наадам 2021 онд болохгүй ч байх нөхцөл үүсээд байв.
Олон улсын олимпийн хорооноос Токиогийн олимпийн наадмын товыг албан ёсоор баталлаа. Улмаар тус олимпийг 2021 оны долдугаар сарын 23-нд эхлүүлэхээр тогтов. Энэ талаар Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс албан ёсоор мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.