Нийгмийн

Нийслэлийн 23 дугаар сургуулиас туршлага судална

Өнөөдөр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал Нийслэлийн 23 дугаар сургуульд амжилттай нэвтрүүлээд буй цахим сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Батсүмбэрэл болон нийслэлийн бусад дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд оролцлоо.

Нийслэлийн 23 дугаар сургууль нь “Ай Түүлс” ХХК-тай хамтран сургалтын бие даасан платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд бүх багш нараа энэхүү платформд сургалтын үйл ажиллагаагаа хөтлөн явуулах чадварыг эзэмшүүлсэн байна. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр тус сургуулийн багш нар цахим сургалтын системийн бүхий л процессыг танилцуулж, мэдээлэл хийлээ. Багш, сурагч, эцэг эх гэсэн гурвалсан холбоог тус системдээ үүсгэж хаанаас ч хэдийд ч сургалтын үйл ажиллагаагаа орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан явуулж байгаа нь сурагчид болон эцэг эхчүүдэд нэн таатай байгааг энэ үеэр ирсэн эцэг эхчүүд ярьж байлаа.Түүнчлэн тус сургуулийн газар зүйн танхимыг AR технологи дээр тулгуурлан бодит мэт байдлаар бий болгож өгсөн нь сурагчдад тус хичээлийг илүү сонирхолтой байдлаар үзэх судлах боломжийг олгоод байна.

Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн захирал Ц.Цолмонбаатар ярихдаа “Өнгөрсөн жилийн 5,9,12 дугаар ангиудын төгсөлтийн шалгалтын дүнгээр 23 дугаар сургууль анх удаа Монгол улсын хэмжээнд тэргүүлсэн. Түүнчлэн 8 төгсөгч ЭЕШ-нд 800 авсан нь бидний энэхүү цахим интерактив арга барил сургалтын үр дүнд эерэг нөлөө үзүүлж байна гэж бид дүгнэж байгаа. Цаашид илүү боловсронгуй болгохын төлөө зорин ажиллаж байна” гэсэн юм.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Төр бол хэзээ ч хувийн хэвшлээ гүйцэхгүй. Өрсөлдөгч ч болж чадахгүй, өрсөлдөгч байх ч ёсгүй. Тиймээс энэ техник технологийн компаниудынхаа чадал чансаа, чадавхи, ур чадварыг нийгэмдээ хэрэгтэй зүйлд зориулуулахын төлөө хамтран ажиллах ёстой. Байнгын хорооны даргын хувьд дэвшилтэт технологи, орчин үеийн шийдэл дээр тулгуурлаж иргэддээ, нийгэмдээ хэрэгтэй ямар зүйл байна тэр бүгдийг хүний өөрийн гэж ялгалгүй хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Бид хоорондоо уралдаагүй. Тиймээс 23 дугаар сургууль дээр нэгэнт амжилттай болчихсон цахим систем, бэлэн болгоод буй 5000 гаруй цахим хичээлийг зөвхөн эндээ ашиглаад дуусвал хайран. Тиймээс бусад сургуулиуд ч энэ туршлагыг шууд нэвтрүүлж, ажлаа түргэвчлэх нь зөв гэж бодож байна” гэсэн юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Дижитал Сонгинохайрхан” аяныг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд СХД-ийн ЕБС-иудын төлөөлөл өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож туршлага судаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button