СПОРТ

Монголын бүх шилдгүүдийг нэг лигт тоглуулах хүсэлт гаргалаа

Сагсан бөмбөгийн холбоодын хоорондын маргааны улмаас Монголын сагсан бөмбөгчид хоёр холбооны тэмцээнд хуваагдаж оролцдог. Энэ дүр зураг олны жилийг элээж буй. Үүний улмаас тамирчид амжилтаараа хохирч, хөгжөөн дэмжигчид шилдэг тамирчид хамтдаа нэг лигт өрсөлдөхийг үзэж чаддаггүй байв. Тэгвэл энэ бүхэн ард хоцрох нь.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран Монголын тоглогчдын холбоонд хүсэлт гарган, лигийн тэмцээн зохион байгуулахаар болж, өнөөдөр тоглогчидтой уулзав. Ингэснээр 21 аймгийн үндэсний лиг, “Гоё” дээд лигийн багууд нэгдэн, 12 багтай ширүүн өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээн хийх боломж бүрдлээ.

МҮСБХ, МСБХ тоглогчидтой уулзаад дараах хоёр саналыг ярилцав.

1.Тус тусын лигийн тоглосон тоглолтын амжилтаа хадгалан үргэлжлэн тоглох
2.2 лигийн бүх тоглолтуудыг орхин шинээр лигээ эхлүүлэх

Энэхүү уриалгыг Үндэсний лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, тоглогчид дэмжин зөвшөөрлөө. Хоёр холбоо лигээ хамтран зохион байгуулж буй нь сагсан бөмбөгийн өнөөгийн хагарал, үл ойлголцлыг арилгаж, нэгэн зүгт алхахын эхлэл ч байж мэднэ. Үүнийг л тамирчид, хөгжөөн дэмжигчид, сагсан бөмбөгийн хүрээнийхэн хүсэж байгаа билээ. Үүний Монголын бүх шилдэг сагсан бөмбөгчдийн өрсөлдөөнийг шимтэх боломж монголчуудад бүрдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
jak
jak
2020-09-10 22:21

nulimas sadrahnee

Холбоотой мэдээ

Back to top button