СПОРТ

Тэд допинг хэрэглэсэн нь батлагдвал М.Бадарчид гарьд, Ц.Одбаярт заан, гурван хүчтэнд харцага цол нөхөж олгоно

Өнгөрсөн жил төрийн наадамд түрүүлсэн, улсын аварга Э.Оюунболд, начин цолоо батласан, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн асуудал шүүхдэлцсээр өдий хүрээд буй. Өмнөх жилийн допингийн асуудал цэгцрээгүй байхад өнөө жил улсын наадамд шөвгөрсөн гурван бөхөөс хориотой бодис илэрсэн нь дуулиан тарив. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага цол хүртсэн Б.Бат-Орших нараас допинг илэрсэн гэнэ. БНСУ-аас бөхчүүдийн шинжилгээний хариу өчигдөр ирсэн, Допингийн үндэсний төв, МҮБХ-ноос ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийхээс өмнө эдгээр хүчтэн допингийн шинжилгээнд бүдэрсэн гээд шууд хэлэх боломжгүй.

Эдгээр гурван хүчтэнд хэн, хэн өвдөг шороодов. Хэрвээ тэд допинг хэрэглэсэн нь батлагдвал М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаярт улсын заан, Ц.Мөнхбаяр, Б.Орхонбаяр, Ш.Пүрэвгарьд нарт улсын харцага, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нарт улсын начин цол нөхөж олгоно.

Улсын аварга Н.Батсуурьт унасан бөхчүүд:

Нэгийн даваа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх Ж.Эрдэнэхүү

Хоёрын даваа: Улаанбаатар хотын харьяат, залуу бөх О.Мөнхбаясгалан

Гурвын даваа: Архангай аймгийн харьяат, аймгийн харцага П.Жавхлантөгс

Дөрвийн даваа: Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдорж

Д.Пүрэвдорж: Насаа багш намайг татаж аваагүй сэн бол би өнөөдөр мал  хариулаад явж байх байсан

Тавын даваа: Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн арслан Б.Суманчулуун

Дорноговийн наадамд аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж хурц чимэг хүртэв

Зургаагийн даваа: Увс аймгийн Тэс сумын харьяат, шинээр улсын начин болсон (өмнө нь аймгийн арслан байсан) Ц.Мөнхбаяр

Аймгийн арслан Ц.Мөнхбаяр улсын арслан Ц.Содномдоржоор тав давж, начин  цолны болзол хангалаа

Долоогийн даваа: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, шинээр улсын харцага (өмнө нь улсын начин байсан) Ц.Одбаяр

Наймын даваа: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, шинээр улсын заан цол хүртсэн (өмнө нь улсын харцага байсан) М.Бадарч

Улсын аварга Н.Батсуурь өнөө жил төрийн наадамд үзүүрлэхдээ шинээр улсын цол хүртсэн гурван бөхийг өвдөг шороодуулжээ. Хэрвээ түүнийг допинг хэрэглэсэн гэж зарлавал дөрвөн бөхөд улсын цол нөхөж олгоно. Тодруулбал, М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаярт улсын заан, Ц.Мөнхбаяр улсын харцага, Б.Суманчулуунд улсын начин цол нөхөж олгоно. Б.Суманчулуун 2014 онд улсын начин болсон түүнээс допинг илэрсэн тул тухайн жил цолыг нь хураасан юм.

Улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон бөхчүүд:

Нэгийн даваа: Улаанбаатар хотын залуу бөх Д.Золбоо

Хоёрын даваа: Ховд аймгийн Дарви сумын харьяат, сумын заан Д.Содномдорж

Гурвын даваа: Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, аймгийн начин Ц.Гантөмөр

Дөрвийн даваа: Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабат

Тавын даваа: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Б.Эрдэнэхүү

Зургаагийн даваа: Завхан аймгийн Баянтэс сумын харьяа, шинээр улсын начин болсон Ш.Пүрэвгарьд

Улсын арслан Р.Пүрэвдагва допинг хэрэглэсэн батлагдвал Б.Эрдэнэхүүд өсөх идэр чимэг, Ш.Пүрэвгарьдад улсын харцага цол нөхөж олгоно.

Улсын харцага Б.Бат-Оршиход унасан бөхчүүд:

Нэгийн даваа: Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, залуу бөх Ч.Энх-Отгон

Хоёрын даваа: Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн арслан Ө.Сүхбат

Аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүлэв

Гурвын даваа: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Дөрвийн даваа: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анар

Тавын даваа: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Сандагдорж

Аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Ц.Сандагдорж, Б.Зоригтбаатар давлаа

Зургаагийн даваа: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын начин Б.Орхонбаяр

22 настай, улсын начин Б.Орхонбаярын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ - Eguur.MN

Өнөө жил улсын наадамд шуугиулсан, цахиур хагалсан бөхчүүдийн нэг нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, улсын харцага Б.Бат-Орших. Аймгийн арслан цолтой зодоглосон тэрбээр шууд улсын харцага болсон юм.  Хэрвээ тэрбээр допинг хэрэглэсэн нь батлагдвал Ц.Сандагдоржид улсын начин, Б.Орхонбаярт улсын харцага цол нөхөж олгоно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

19 Сэтгэгдэл

    1. Batorshih geed bayanhongoruun har ats Anar der daanch bur byrdaad bsn ym muu #####nuud anariin heden jil deeshee ywah bsn amjiltiig doosh tatlaa dampuu buhiin holboo

  1. Батсуурь гэдэг нэр ####дар эд мөнгөтэй шун####тай новш Монгол бөхийг маань утгаар нь бузарлаж байна даа

  2. Баянхонгорын Хонгор нутаг бөхийн дэвжээг хэн удирдаад байгаа юм бэ? Жил бүр л допинг илэрч байна. Сонгуульд хэдэн бөхчүүдээ хөөгөөд явуулна. Батболд нь өгчихөөч удирдаад цол аваад хэл амгүй явж л байсан ш дээ

  3. бөх,мори хоёрын наадамаас хасаж сур,шагайгаар ур####дах ни дээр дээ.

  4. үндэснии бөх улс аймаг суманд барилдаж байгаа бүх бөхчүүд ямар нэг хэмжээгээр допингиин төрлиин бодис эм тариа бэлдмэл хэрэглэдэг нь ####ь дээрээс л тодорхой,байсан .Бүр эмиин сангиинхан хүртэл сумын заануудын тариа гэж хүртэл нэрлэсэн тариа зарж байдаг болсон нь нууц биш/ рётаболил/ Томчууд нь том үнэтэй тариа бэлдмэл жижгүүд нь хямдыг хэрэглэдэг гэсэн үг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button