СПОРТ

Хөлбөмбөгчин Б.Нямдаваа 19-хөн насандаа өөд болов

Монголын хөл бөмбөг нэгэн хайрт хүүгээ алдлаа. Хөл бөмбөгийн тоглогч агсан М.Нямдаваа нь 2020 оны есдүгээр сарын 9-нд, дөнгөж 19-хөн насандаа зуурдаар таалал төгсөж гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, баг хамт олонд нь нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрбээр авьяаслаг хөлбөмбөгчин байгаад зогсохгүй төлөв даруу, нөхөрсөг, хүнлэг, тууштай гээд олон сайхан зан чанартай байснаар нь бид үүрд дурсан санах болно.
М.Нямдаваа нь 2011 оноос хойш Дэрэн клубд тоглож, 2016 оны тавдугаар сард Монголын хөл бөмбөгийн дээд лигт дөнгөж 14 насандаа гоол оруулан багаа ялалтад хөтөлж байсан нь одоо ч бидэнд тодхон байна.
Зөвхөн түүгээр ч зогсохгүй олон тэмцээн уралдаануудад Шигшээ баг хамт олонтойгоо өндөр амжилт үзүүлж явсан бидний шилдэг тоглогчдын нэг байлаа. Гэр бүл, ойр дотныхонд нь Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би Монгол хүн
Би Монгол хүн
2020-09-11 18:05

Ум сайн амг�##�ан болтугай. Сайн төрөлд эргэн төрөх болтугай.

Хорлоо
Хорлоо
2020-09-13 07:16

Хүүтэй минь чацуу сайхан хүү байж
Хүний орчлонд зуурдхан саатаж од шиг гял�##�заад дээд тэнгэртээ дэвшин морилохоор яаран буцаж дээ.Сахиусан тэнгэр минь хүрэх зам нь сүүн цагаан гэрэлт зулаар зурайж бурханы орондоо саадгүй хүрэх болтугай
Ээж аав ар гэр найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье ! Ум ма ни бад мэ хум????????????

Холбоотой мэдээ

Back to top button