СПОРТ
МХБХ-ны дэд ерөнхийлөгчид гурван хүн нэр дэвшлээ
Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит их хурал энэ долоо хоногт болно. 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн Зөвлөлийн тогтоолоор МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дашням (МТ группийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Сити” клубийн эзэн) албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Улмаар удахгүй болох хурлаар МХБХ-ны дэд ерөнхийлөгчийг тодруулна.
МХБХ-ны Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж дууссанаар бүртгэлийг нь баталгаажууллаа.
МХБХ-ны дэд ерөнхийлөгчид Сандагдоржийн Эрдэнэбат, Санжмятавын Пүрэвсүх, Моломжамцын Болд нар нэр дэвшив.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.