СПОРТ
МХБХ тоглолт наймаалцахын эсрэг хатуу тэмцэнэ
Монголын хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн спортыг эрүүл, шударга байлгахын төлөө “Integrity” албыг ажиллуулж эхэлсэн байна.
Тодруулбал, өнөөдрийг хүртэл тоглолт наймаалах болон бооцоо тавихтай холбоотой мэдээллийг авсаар байгаа бөгөөд цаашид ч үүнтэй холбоотой мэдээллийг өгөхөд нээлттэй ба нууцыг чанд хадгалан, шалгалт явуулж, хатуу арга хэмжээ авах болно гэж МХБХ-ноос мэдэгдлээ.
Мөн “Шударга өрсөлдөөн-Эрүүл хөлбөмбөг” уриаг Монголын хөл бөмбөгийн баг болон сонирхогч, дэмжигчдэдээ уриаллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.