Нийгмийн

М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаярт заан, Ц.Мөнхбаярт харцага, Б.Суманчулуунд начин цол нөхөж олгох нь тодорхой боллоо

Өнөө жилийн улсын наадамд үзүүрлэсэн, улсын аварга Н.Батсуурь өөрөөс нь допинг илэрснийг хүлээн зөвшөөрч, монгол түмнээсээ уучлалт ГУЙСАН. Улмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгох нь тодорхой болов.

Улсын аварга Н.Батсуурьт унасан бөхчүүд:

Нэгийн даваа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх Ж.Эрдэнэхүү

Хоёрын даваа: Улаанбаатар хотын харьяат, залуу бөх О.Мөнхбаясгалан

Гурвын даваа: Архангай аймгийн харьяат, аймгийн харцага П.Жавхлантөгс

Дөрвийн даваа: Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдорж

Д.Пүрэвдорж: Насаа багш намайг татаж аваагүй сэн бол би өнөөдөр мал  хариулаад явж байх байсан

Тавын даваа: Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн арслан Б.Суманчулуун

Дорноговийн наадамд аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж хурц чимэг хүртэв

Зургаагийн даваа: Увс аймгийн Тэс сумын харьяат, шинээр улсын начин болсон (өмнө нь аймгийн арслан байсан) Ц.Мөнхбаяр

Аймгийн арслан Ц.Мөнхбаяр улсын арслан Ц.Содномдоржоор тав давж, начин  цолны болзол хангалаа

Долоогийн даваа: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, шинээр улсын харцага (өмнө нь улсын начин байсан) Ц.Одбаяр

Наймын даваа: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, шинээр улсын заан цол хүртсэн (өмнө нь улсын харцага байсан) М.Бадарч

Улсын аварга Н.Батсуурь өнөө жил төрийн наадамд үзүүрлэхдээ шинээр улсын цол хүртсэн гурван бөхийг өвдөг шороодуулжээ. Түүнээс допинг илэрсэн тул М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаярт улсын заан, Ц.Мөнхбаяр улсын харцага, Б.Суманчулуунд улсын начин цол нөхөж олгоно. Б.Суманчулуун 2014 онд улсын начин болсон түүнээс допинг илэрсэн тул тухайн жил цолыг нь хураасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-09-14 15:46

дэлхийн аварга Пүрэвдорж л хамгийн их хэлмэгдэж байна даа

Зочин
Зочин
2020-09-15 13:21

Зөв зөв

чойжилсүрэн
чойжилсүрэн
2020-09-16 17:21

батсуурь олон жил допингтой байсан даа хамраас нь цус гарахаар л бяр ороод байсан даг Уг нь бол цус гарв�##� ядрах ёстой ат�##� улам л хүч ороод хаяад байсан нь иим учиртай байжээ

Галаа
Галаа
2020-09-16 18:59

Нөгөө допингийн эсрэг цогтой Тэмцэгчид яагаад таг болчихвоо шоучид л болж таарав уу?

Зочин
Зочин
2020-09-17 12:13

Иймэрхүү байдлаар нэг жил олон хүнд найраа хийж цол олгуулж болох нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button