СПОРТ

Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг хүлээн зөвшөөрч байна, монгол түмнээсээ уучлалт гуйя

Өнөө жилийн улсын наадамд шөвгөрсөн гурван бөхөөс допинг илэрсэн, тэдний нэг нь улсын аварга Н.Батсуурь гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр хэвлэлд хандлаа.

Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг хүлээн зөвшөөрч байна, монгол түмнээсээ уучлалт гуйяhttps://eguur.mn/135881/

Posted by Eguur.mn on Monday, September 14, 2020

Н.Батсуурь аварга “Допингийнхоо хариуг өөрийн биеэр зарлая гэж ирлээ. Би энэ жил улсын наадамд үзүүрлэн, “Тод сайхан” гэдэг чимэг авсан. Хариу ирж, допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрч байна. Допингийн хариу үнэн, зөв гарсан. Өнөөдөр би допингийн хариугаа бичгээр авсан. Би 10 удаа допингийн шинжилгээ өгсөн. Энэ удаа допинг илэрсэнд анх удаа гайхсан. Надаас допингийн төрлийн Триметазидини гэдэг эм маш бага хэмжээгээр илэрсэн. Энэ бол зүрхний эм. Монголын эмийн санд нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг.

Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг хүлээн зөвшөөрч байна

Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг хүлээн зөвшөөрч байна

Posted by Eguur.mn on Sunday, September 13, 2020

Миний уух юманд нууцаар хийсэн гэж хардаж байна. Би үнэхээр допинг хэрэглэсэн бол улсын наадамд үзүүрлэхгүй. Тавын даваанд унаад, шинжилгээ өгөхгүй байж болох байсан. Допинг хэрэглэх ямар шаардлага надад байхгүй. Хайнга, анхаарал болгоомжгүй байсан нь миний буруу.

Би ямар нэгэн шийтгэл хүлээхэд бэлэн байна. B сорьцын шинжилгээ өгөхгүй. А, B хоёр шинжилгээ зөрсөн түүх үгүй.

Монгол түмнээсээ уучлалт хүсье (Босон зогсож байгаад мэхийв). Хоол хүнсээ, эмийг маш болгоомжтой хэрэглэж байгаарай гэж залуустаа захъя” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

    1. Tegeed yahii guriih baisiimuu? Deej solison, solongosiin laboritari hudlaa shinjilgee hiisen, miniih bish ehneriinh ene ter geel…
      Avarga maani undesnii bohiin avarga geheesee omno estoi jinhene chanartai er hun shuu. Shudarga, novshiin zand durgui, muuhai yumtai evlerehgui, zorigtoi, siireg tolgoitoi, hariutslagatai, hodolmorch, orchin tsagiin jinhene mongol er hun shuu. Bok tek yahav ee ene chanaraa l bitgii aldaarai zamaa bitgii hazaigaaraii . Buh erchuud maani iim l baih boltugai!

  1. Manai mongol boh gutamshig boldee batsuuri awraga dopin hergelsen vnen uls shagnalaa butsaagaad awiya shagnaliin amidarliin tvwshin dooguur orhod huwaaj ogiyo.Huuli ydarsan negend vilchildeg batsuuri bol teneg boh ym daa.

  2. Шинжилгээ өгөхөө мэдэж байж юү гэж допинг хэрэглэх юм бэ.
    Хэн нэг нь хоролсон байх магадл#### өндөр бөйна.

  3. Батсуурь -Хоол хүнсээ, эмийг маш болгоомжтой хэрэглэж байгаарай гэж з####уустаа захия гэжээ. Тэр захиас анхааруулгыг нь Оюунболд тэргүүтэй допингийн асууд####д холбогдсон олон бөх анхаарч санаж явах хэрэгтэй.

  4. Энэ дэлдэн бор хүү эцэж цуцашгүй юм шиг л цусаа урсгаад улсад түрүүлж байсан саяхан.Аварга болохдоо ч цусаа урсгаад л авсан. Хор хожуу илэрлээ. Аргагүй хууль зүйн сайд, ерөнхий прокурор артай, допингийн төвд хөлтөй, хурд гэсэн мөнгөний үүсгэвэртэй хүн байлаа. Тод чтмгийг даян БОЛГОХ нүүдэл дөрвөд хүний бантан эхэллээ.

  5. Энэ дэлдэн бор хүү эцэж цуцашгүй юм шиг л цусаа урсгаад улсад түрүүлж байсан саяхан.Аварга болохдоо ч цусаа урсгаад л авсан. Хор хожуу илэрлээ. Аргагүй хууль зүйн сайд, ерөнхий прокурор артай, допингийн төвд хөлтөй, хурд гэсэн мөнгөний үүсгэвэртэй хүн байлаа. Тод чтмгийг даян БОЛГОХ нүүдэл дөрвөд хүний бантан эхэллээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button