НИЙГЭМ

Энэ жил 19.000 оюутан бакалаврын түвшинд суралцана

2020-2021 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулахаар 93 их дээд сургууль бэлтгэл ажлаа хангажээ. 

Үүнд нийт 11,306 багш ажилтан ажилладгаас 7,315 үндсэн багш танхимын болон цахим сургалтын үйл ажиллагаа явуулна.

2020-2021 оны байдлаар нийт 93 сургуулийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас төрийн өмчийн 19 сургууль, төрийн бус өмчийн 68 сургууль, гадаадын салбар 2 сургууль өнгөрсөн хичээлийн жил сургалтын үйл ажиллагаа явуулсан байна.

Улсын хэмжээнд нийт 148 мянга гаруй оюутан суралцдагаас

  • 119 мянган оюутан бакалаврын түвшинд, 
  • 25 мянган оюутан магистр
  • 3300 оюутан докторын зэргээр суралцдаг.

Дээрх тооны оюутнууд мөн энэ хичээлийн жилд суралцах төлөвтэй байна. Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч оюутны хичээл 2020.09.01-ний өдрөөс эхлэн бүрэн цахимаар эхлэн үргэлжилж байгаа ба ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 21-нээс танхимаар хичээллэнэ. 

Эх сурвалж: БШУЯ, Дээд боловсролын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button