Нийгмийн

Өнгөрсөн шөнө долоон хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Хүйтний эрч чангарч айлууд гэрээ галлах болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад иргэд угаартсан дуудлага ихээхэн бүртгэгдэх болжээ.

Тодруулбал, өнгөрөгч шөнө /2020.09.17/ Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүргүүдэд нийт долоон хүн угаартжээ. Уг хүмүүс хөнгөн зэргийн хордлоготой учир НТТТ-ийн 103-ын эмч зөвлөгөө өгч гэрт нь үлдээж, зарим хүмүүст хордлого тайлах эмчилгээ хийсэн байна.

Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button