НИЙГЭМХУУЛЬ

Дорнод аймагт хоёр хүний амь эрсэдсэн осол гарчээ

Өнгөрсөн шөнө Дорнод аймагт хоёр хүний амь эрсэдсэн зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, 2020.09.17-ны 23.30 цагийн орчим Дорнод аймаг Цагаан-Овоо сум 3-р баг “Галын гол” гэх газар шороон замд Toyota Chaser  автомашины жолооч Э нь Dayun маркийн П жолоочтой мотоциклтой мөргөлджээ. Ослын улмаас мотоциклын жолооч 66 настай, эрэгтэй  П-н амь хохирсон байна.

Мөн 2020.09.18-ны шөнийн 01.30 цагийн орчим Дорнод аймгийн төвд Toyota Prius  маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 24 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг хохироожээ.

Эх сурвалж: ТЦА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button