СПОРТ

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Растислав Бозикийг томиллоо

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Зөвлөлийн хурал энэ сарын 16-ны өдөр боллоо. Энэ удаагийн Зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний нэг нь МХБХ-нд 2 шинэ хэлтсийг бий болгож, нийт 8 хэлтэс 45 хүний хуучин орон тоотой ажиллах шинэ бүтцийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарын танилцуулснаар баталлаа.

Мөн МХБХ-ны ирэх 8 жилийн урт хугацааны 8 зорилтот хөтөлбөрийг “Урт хугацааны стратеги хөтөлбөр 2020-2028” нэртэйгээр хэлэлцэж баталлаа. Үүнээс гадна ОУХБХ-ноос “Ковид - 19” цар тахалтай холбогдуулан олгох болсон буцалтгүй тусламжийг клубүүдийг дэмжих, эмэгтэй хөл бөмбөгийг хөгжүүлэх нийслэлд болон орон нутагт хөгжүүлэх зэрэг ажлуудад зарцуулахаар баталлаа.

Хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь “Эмэгтэй хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч”-ийг томилох байсан бөгөөд энэ үүргийг МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн МУГТ, Азийн Хөл Бөмбөгийн Холбооны А ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учралд өгч, Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо.

Үүнээс гадна ирэх онд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа үргэлжлүүлэн хийх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар УЕФА ПРО зэрэглэлтэй МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан Словак мэргэжилтэн Растислав Бозикийг ажиллуулахаар боллоо гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button