ХУУЛЬ

ШҮҮХ: Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүгдэгчээр, Б.Булган гэрчээр оролцож байна

Өнөөдөр  /2019.07.23/ 10:00 цагаас Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.

Хуралд оролцохоор шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ирсэн бол хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар, талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган гэрчээр оролцож байна. Шүүгдэгчид энэ удаагийн хуралд 10 гаруй өмгөөлөгчтэй ирсэн гэв.

Хэргийг эргэн сануулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцдаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн ийн шүүж буй юм.

Шүүх хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button