Нийгмийн

Аймгийн хэмжээнд мал эмнэлгийн гэрчилгээний цахим системийг нэвтрүүллээ

Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар, 14 сумын Мал эмнэлгийн тасагт орон нутгийн төсвийн 12,1 сая төгрөгийн санхүүжилтээр мал эмнэлгийн гэрчилгээний цахим системийн тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

Мал эмнэлгийн үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлснээр аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт, халдварт өвчин дамжин халдварлах эрсдэлийг бууруулах, малын хулгайтай тэмцэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг технологийн хугацаанд нь гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болох юм.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button