Нийгмийн

О.Осоржамаа: “Эр, эм нь мэдэгдэхгүй, лайв хийдэг мэдрэл муут мөн үү” гээд шууд цохьсон

Өчигдөр цахим хуудсанд О.Осоржамааг гудамжинд явж байх үед согтуурсан иргэн зодож танхайрсан хэргийн талаар ихээхэн яригдсан билээ. Тус хэргийг шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-аас мэдэгдэл гаргасан. Тэгвэл бид энэ хэргийн талаар, О.Осоржамаагаас тодрууллаа.

-Өчигдөр таныг зодсон иргэнийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Ер нь тухайн үед яг юу болов?

-Гэр лүүгээ орох гээд явж байхад нэг хүн “Чи эр, эм нь мэдэгдэхгүй, лайв хийгээд байдаг мэдрэл муут мөн үү” гээд шууд хамар руу цохиод авсан.

-Тэр дор нь холбогдох албан байгууллагад мэдээлэл өгсөн үү?

-Үгүй ээ, цагдаа нар өөрсдөө ирсэн. Надаас гурван ч удаа мэдүүлэг авсан. Гэсэн ч явуулахгүй байлгаад байхаар нь зугтаад гараад ирсэн.

-Юуны учир байлгаад байсан талаараа хэлсэн үү?

-Үгүй ээ. Хоёр цагдаа надаас мэдүүлэг авсан. Эхний удаад мэдүүлгээ өгөөд гарын үсгээ зурчихсан байхад дахиад мэдүүлэг авна гээд, хүлээлгээд л байсан. Тэгээд явуулахгүй байхаар нь 21.00 цагийн үед гэр лүүгээ гараад зугтсан. Тэгсэн чинь цагдаа нар араас гэрт ирээд, энэ мэдүүлэг дээр гарын үсэг зуруулаад явсан.

-Одоо бэртэл, биеийн байдал нь хэр байна вэ?

-Хамар хавдаад нүд рүү орсон байдалтай, толгой өвдөөд байж байна.

-Чамайг зодож танхайрсан иргэн уучлалт гуйсан уу. Ямар нэгэн байдлаар холбогдов уу?

-Уучлалт ч гуйгаагүй. Ер нь би утасны дугаараа үргэлж бусдаас нууцалдаг. Хүмүүс утсаар дарамтлах тохиолдол их байдаг учраас тэр. Гэрт хүртэл хулгай орсон шүү дээ. Тухайн үед цагдаа нар мэдүүлэг аваад хохирол барагдуулж өгнө гэж хэвлэл мэдээллээр ярьсан. Гэтэл тэр хэрэг байтугай өмнөх халдлагын хэргүүд ч одоо болтол шийдэгдээгүй байгаа. Мэдүүлэг аваад л  шийдэгдсэн юмгүй таг болчихдог нь хэвээрээ.

-Чамайг гэртээ байхад хүртэл хэн нэгэн гэнэт халдах нь энгийн үзэгдэл болжээ. Хөршүүдийн хувьд ямар нэг асуудал гаргадаг уу?

-Саяхан хойд айлын эгч, өөрийнхөө хашааны үүдэнд байгаа хогийг намайг түү гэж шаардсан. Би мэдээж айлын хашааны гаднах хогийг түүхгүй гэж хэлсэн.  Энэ мэт асуудлууд гарч ирнэ ээ.

-Хувийн мэдээллээ нууцалж, одоо оршин суугаа хаягаа өөрчлөх тухайд бодож үзсэн үү?

-Амьдарч байгаа газраасаа нүүх гэж оролдож үзсэн ч, өөр газар олдоогүй. Хүмүүс дургүйцээд хүлээж аваагүй.

-Нийгэм чам руу маш их стресс илгээж, зүй бус хэллэгээр дарамталдаг шүү дээ. Үүнийг хэрхэн хүлээж аван, даван туулдаг вэ?

-Хүндээр туссан хэвээрээ. Дарамт байнга ирдэг нь энгийн үзэгдэл мэт болсон.

-Машинтай болж, таксинд явж буйгаа саяхан цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан. Шинэ ажил амжилттай юу?

-Приус маркийн автомашинтай болсон. Орой үдшийн цагаар таксинд явах нь эрсдэлтэй учраас өдрийн цагаар явж байгаа. Хүмүүс таксиныхаа хөлсийг асуудалгүй төлөөд, одоогоор эерэг хүлээж авч байгаа шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баяраа
Баяраа
2020-09-23 12:33

Амьдрах гэж зүтгэж л яваа нэгэн. Хулгай хийж, худлаа яриад байхгүй мөрөөрөө л хүүхэд шүү дээ. Янз бүрээр дарамтлахаа больчихооч. Тулж түших ах, дүү байхгүй энэ хүүхдийг өрөвдөж энэрэхгүй юм аа гэхэд амар тайван амьдруулаач

Monhzul
Monhzul
2020-09-25 16:13
Reply to  Баяраа

Mundag zaluu shvv nerei hvmvvs muulah n hetsvv ym daa

Zochin
Zochin
2020-09-25 16:14
Reply to  Monhzul

Mundag zaluu shvv

зочин
зочин
2020-09-23 13:38
Reply to  Баяраа

ХАРИН ТИЙМ ШД,ОДОО ӨӨРӨӨ ТЭР ЭЛДЭВ ЛАЙВ НТР ГЭЖ ДАЛЖИГАНАЛГҮЙ САЙХАН АМЬДАР,НИЙГЭМ ХЭЦҮҮ ЦАГТ,ИЙМ АМЬТАНГ ДЭЭРЭЛХЭЖ БАЙДАГ СҮГНҮҮД ИЧИЖ АМЬДРААЧ

ЗОЧИН
ЗОЧИН
2020-09-23 13:23
Reply to  Баяраа

Тийм шүү дээ хөөрхий, нэг монгол хүний үр хүүхэд, хэнд ч гай болоогүй, битгий шүүмжилж гоочил, өөрийнхөө тавилангаар л яваа, машинтай болоод таксинд явж хоолоо олоод л явж байгаа юм байна, зүгээр л тайван байлга хүмүүс ээ

зочин
зочин
2020-09-23 21:59
Reply to  ЗОЧИН

зев шуу Хунийг тайван байлга Битгий гоочил. Нэг нэгнээ хайрла

Ганаа
Ганаа
2020-09-23 14:31

Өгөр өлөн цагдаа нар гэмтсэн хүнийг бушуухан эмнэлэг явуулахгүй өчнөөн цаг уяад байхдаа яадаг байна? Ядарсан юманд хялайлгах юу ч байхгүй гээд үл тоогоод байдаг шиг анзаарагдаад байгаа. Түүнээс чааваас хэнд гэм хийсэн юм, өмнөх хохирлууд энэ тэр гээд ш�##�гасан цагдаануудыг нь өөрсдийг нь ш�##�гуулмаар юм, ямар ажиллагаа явуулсан, ажлын хариуцлага т�##�аас нь.

Ганаа
Ганаа
2020-09-23 14:33
Reply to  Ганаа

Ер нь л болж өгвөл гомдол, хэрэг үүсгэж ш�##�гахгүйгэр тэгдэг ингэдэг гээд өөрсдөөсөө түлхэр сонирхолтой л байдаг.

Зочин
Зочин
2020-09-23 15:04

ХЭВ ЖУРМЫН цагдаа НАР БОЛ ХОГ Ш ДЭ. БИ өөрийн биеэр үзсэн. НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛҮҮЛЖ ӨГНӨ гээд л НӨГӨӨ хүн нь тодорхой юм дээр ч ГАРГУУЛЖ авч чададгүй юм байна лэ. ТЭГЭЭД Л ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХ МАЯГААР ХААДАГ БОЛОЛТОЙ байна лэ.

Z
Z
2020-09-23 18:57

Unchin uruusun ussun gehed uneheer mundag etseg thtei erheeree hatsan novshnuudaas l deer bna

Zochin
Zochin
2020-09-23 20:26

Ene huniig ingej zodoj ynz bur bolgoho bolih heregtei shde hens ch dr amidard bhad zodoj nudeed derelheed bj yadag bna da

Zochin
Zochin
2020-09-23 20:27

Ene huniig ingej zodoj ynz bur bolgoho bolih heregtei shde hens ch dr amidard bhad zodoj nudeed derelheed bj yadag bna

Irgen
Irgen
2020-09-23 22:44

Eruul bus iim huniig demjij baidag niigem gej bodohoor aimshigtai. Zohij bdag zohiuldag ni ch ter. Mongol hunii saruul uhaan haana bna.

Зочин
Зочин
2020-09-24 15:09
Reply to  Irgen

Төгөөд өвчтэй болгоныг өсөр хаяаад цохиж зодоод байж болох юм уу ? Өвчтэй нэгэндээ туслаж чадахгүй байж ядаж дуугуй өнгөрчих саруул ухаан чинь хэрэгтэй байна.

Иргэн
Иргэн
2020-09-23 23:19

Гэрт нь очиж хоолын хороогоод байгаа биш яах гэж ингэдэг байна аа. Өөрийнхөөрөө амьдр�##�аа авч яваа хүнийг дарамт�##�ахаа болимоор юм. Эрх чөлөөт нийгэм шдээ

Зочин
Зочин
2020-09-25 15:01

Энэ өмхий арчаагүй хүчирхийлэгч, сэтгэцийн өвчтэй архичид гэр бүлээ тэжээж чадахгүй байж, ядахдаа Осоржамаа шиг болчих л доо

Зочин
Зочин
2020-09-26 16:07
Reply to  Зочин

Yostoi yadaj end n ch xurexgui yum baij deerelxuu gj neeree.

Зочин
Зочин
2020-09-25 22:04

elii balai live hiihee boloh heregteishd zondoo olon huuhed uzej bga

Сувдаа
Сувдаа
2020-09-26 00:31

Лайв хийхээ болиод, чимээгүйхэн, олны нүдэнд өртөлгүй, амар жимэр амьдарсан нь дээргүй юу? Нийгэм нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй байх нь аргагүй шүү дээ. Ойлгох хүмүүс нь байвч, бүгд л уйдаагаа зугаагаа гаргах гэж л үздэг. Чамд чиний амь нас, эрүүл мэнд хамгийн чух�##�.

Зочин
Зочин
2020-09-26 16:06
Reply to  Сувдаа

FB bol xuvi xunii oron zai. Xun yu xiixiig bid zaax uchirgui. Durgui bol uzexgui bxad bolno. Gadaa yavj bgaa negniig tsoxiod avdag setgetsiin gajigtai uls 9xun nastai oxiniig yasan n oilgomjtoi. Xun baij, xunleg xandatsgaagaach neg negendee.

Ы
Ы
2020-09-26 13:39

Тэнэг м�##�, чиний тэнэг лайвыг ч тэнэгүүд л үздэг

Холбоотой мэдээ

Back to top button