Нийгмийн

Эхнэртэйгээ маргалдсан согтуу жолооч томоохон осол гаргажээ

Өчигдөр орой 21:30 цагийн орчимд Хан-Уул дүүрэг Зайсангийн “Хөрш заан” хотхонд 10 орчим машин хамарсан томоохон осол гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 2-р хороо “Хөрш заан” хотхонд оройны 21:30 минут орчимд зогсоол хайж явсан машиныг нэгэн машин гэнэт хурдтайгаар ирж мөргөжээ. Улмаар ойр орчимд байсан 7-8 машиныг мөргөсөн осол болжээ. Ослын улмаас 3-4 хүн хүнд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Жолооч нь согтуу байсан ба эхнэртэйгээ муудалцсан уурандаа хурд авсан гэх. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hhahh
Hhahh
2020-09-23 23:16

sogtuu baij Yaharaa mashin bRidag nobsh vee. uurtai nobsh bree yadag

Холбоотой мэдээ

Back to top button