НИЙГЭМ

Согтуу жолооч гурван машин мөргөж, хоёр хүн гэмтээжээ

Өчигдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Хөрш заан” хотхонд согтуу жолооч эхнэртэйгээ маргалдсаны улмаас хэд хэдэн машин хамарсан осол гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөрш заан хотхоны 106 байрны хойд замд Lexus RX350 маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон toyota  Aristo, Toyota Aqua, Toyota Rumion маркийн автомашиныг мөргөсөн. Ослын улмаас жолооч  30 настай , эрэгтэй Т, 27 настай эрэгтэй У нарын 2 хүн гэмтсэн хэмээн тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button