Сурвалжилга, Нийтлэл

Хятад эзэнтэй бойны газар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ивээлд байдаг уу

-СОШИАЛ ОРЧИНД ЯМАР МЭДЭЭ ТАРХАВ-

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хятад эзэнтэй бойны компанид хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл өнгөрсөн даваа гарагаас /2019.07.22/ сошиал орчинд түгсэн. Тодруулбал, “Чингис органик хүнс” гэх компанид нэгэн монгол ажилтан хятад иргэнд хутгалуулж нас барсан гэжээ. Үүнтэй холбогдох сошиал хуудсууд болон шар мэдээний сайтуудаар түгсэн бичвэрийн утгыг сийрүүлбэл,

Хэнтий аймгийн төв Чингис хот, Хэрлэн сумын 5-р багт иргэдийн суурьшлын бүс дотор үйл ажиллагаа явуулдаг “Чингис органик хүнс” гэх монгол нэртэй хятадын хөрөнгө оруулалттай, монгол эхнэр бүхий хятад эзэнтэй байгууллага байдаг.

Уг компанид аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан оршин суугчдын эсэргүүцлийг үл тоон блокон хашаа, сэндвичин байшинтай үйлдвэрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн нь илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдана.

Уг үйлдвэр нь аймгийн төв, Чингис хотын төвд үйл ажиллагаа явуулдаг, махны үйлдвэрийн стандартуудыг огт хангаагүй, цэвэр бохирын асуудлаа ч шийдээгүй бохир газар.

Иргэдийн суурьшлын бүсэд хятадууд бой хийж, муудсан малын сэг зэм, сэвс, хятад ажилчдын баас шээсний өмхий үнэрт дарлуулаад удаж байгаа ч аймгийн засаг захиргаа огт тоодоггүй, бүүр үйл ажиллагааг нь дэмжиж бүх зөвшөөрлүүдийг нь хууль бусаар өгсөн байна.

Уг нь аймгийн засаг дарга Н.Ганбямба энэ хятад үйлдвэрийн зөвшөөрлийг цуцалж байсан ч шүүх дээр унаад яаж ч дийлдэггүй байна. Үйлдвэрийг аймгийн АН, МАН-ын эрх мэдэлтнүүд, газрын албаныхан, аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун зэрэг МАНАН бүлэглэлийнхэн илт өмгөөлж хаацайлж, өмнөөс нь гүйн хир халдаалгүй өдийг хүргэжээ.

Хууль журмынх нь дагуу шаардлага тавьсан төрийн албаны шударга мэргэжилтнүүддээ тэрээр “Л.Оюун-Эрдэнэ даргын ивээлийн компани юм чинь би яах юм. Л.Оюун-Эрдэнэ сайд, У.Хүрэлсүх сайд хоёрыг унасны дараа наад үйлдвэрээ хаагаарай” гээд амыг нь тагладаг аж.

Гэтэл саяхан уг хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн дарга хятад эр нэгэн монгол ажилтныг хутгалсан ноцтой гэмт хэрэг гарсан талаар сошиал орчинд мэдээлэгдсэн.

Уг мэдээлэлд, аймгийн цагдаа хуулийн байгууллагынхан энэ хэргийн талаарх мэдээллийг дарагдуулж, хохирогчийг мөнгөөр чимээгүй болгосон талаар дурдсан байв.

"Хан Хэнтий аймгаас гаралтай төрийн түшээдтэйгээ хамт мөнгөтэй хятадын мөнгөнд дарлуулж навталзсаар чимээгүй байх уу? Ерөнхий сайд аа, Та махны үйлдвэрүүдийг цэгцэлнэ гэсэн биз дээ? Монгол мал, монгол хүнээр хятадууд бой хийж л байг уу?” гэжээ.

-ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.ХЭРЛЭНЧУЛУУН: ЯМАР Ч ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРААГҮЙ-

Нэг өдрийн дотор сошиал орчинд ихээхэн хандалт авсан уг мэдээллийн мөрөөр тодруулга авахаар Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба руу утас цохисон боловч холбогдсонгүй. Харин тус аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаас тодорхой асуултуудад хариулт авав. Түүнийг “Чингис органик хүнс” гэх хятад ажилчидтай бойны компанийг өмгөөлж, хир халдаадаггүй хэмээн бичээд байгаа юм.

Монгол иргэн хутгалуулж амь эрсдээд буй гэх мэдээллийн тухайд, “Ямар ч тийм хүн амины хэрэг гараагүй. Би дөнгөж өглөөхөн цагдаагийн байгууллагатай холбогдож хариу авсан. Тийм зүйл болоогүй гэдгийг цагдаагийн албаны зүгээс хэлсэн” хэмээн тэрбээр ярилаа. Харин “Чингис органик хүнс” гэх компанийн талаар тодруулахад,

“Өмнө нь хятад хүмүүс ажилладаг гэсэн хэл ам гарч, бид зөвшөөрлийг нь цуцалж байсан газар. Сүүлд энэ газрыг нэг эмэгтэй худалдаж аваад тийм компани байгуулсан гэсэн. Би өөртэй нь утсаар холбогдоход манайд нэг ч хятад ажилчин байхгүй, хүн амины хэрэг гарсан гэх мэдээлэл худлаа гэж хариу өгсөн.

Хэнтий аймагт 2016 оны байдлаар 130 гаруй гадны иргэн амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Яг хэд нь хятад хүн гэдгийг мэдэхгүй. Харин энэ онд уг тоо 76 болж буурсан. Шар хэвлэлүүдэд бичээд байгаа шиг хятад хүмүүст эзлэгдчихээд байгаа зүйл байхгүй” гэсэн юм. Мөн “Манай охин энэ тухай постыг олж уншаад надад хэлсэн. Намайг хамаатай мэтээр бичсэн байна билээ.” хэмээв.

-“ЧИНГИС ОРГАНИК ХҮНС” КОМПАНИЙН ЗАХИРАЛ н.АРИУНЗАЯА: “МАНАМИ” ГЭХ ӨРСӨЛДӨГЧ БОЙНЫ КОМПАНИ ИЙМ ХУДАЛ МЭДЭЭ ТАРААДАГ -

Хэнтий аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаас тодруулга авсны дараа мөнөөх “Чингис органик хүнс” компанийн захирал н.Ариунзаяатай холбогдсон юм. Тэр сошиал орчин дахь бүх мэдээллийг худал гэж үгүйсгэлээ.

“Тийм хүн амины хэрэг гараагүй. Аль дээрээс хойш ингэж худлаа мэдээлэл мөнгө төлж бичүүлээд байгаа юм. Энэ бол манай хажууд үйл ажиллагаагаа явуулдаг Манами гэдэг нэртэй өрсөлдөгч бойны компани. н.Энхтүвшин гэж эмэгтэй бизнесийн цэвэр өрсөлдөөн хийж чадахгүй, худал мэдээлэл түгээж гэмгүй хүмүүсийг хохироодог. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэх мэт улстөрийн хүмүүсийг үүнд холбоотой мэтээр бичсэн байна билээ. Үүний өмнө Хэнтий аймгийн удирдах албан тушаалтнуудыг ч холбож бичиж байсан удаатай. Өөрөө барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй, ажлын зураггүй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгаа.

Манай “Чингис органик хүнс” компани ажлын хэсгийн комиссын шийдвэрийг хүлээсэн байдалтай, үйл ажиллагаагаа эхлээчгүй байна. 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдөр компаниа байгуулсан. Бүртгэлтэй хоёрхон ажилтан манайд байна. Нэг хятад инженер ирж барилгын юм угсарч өгснөөс өөр хятад хүмүүстэй холбоотой юм байхгүй.

Манами гэж эдний компани Дэлхийн зөнгөөс барьж өгсөн гүний худгийг өөрсдийн хашаандаа байлгадаг. Ундны уснаас 50 метрийн зайд ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл энэ компани уг худгийн дэргэд нь бойгоо хийдэг. Үүдэн дээрээ гарч ирээд цустай хувцсаа угаадаг. Дандаа хятад хүмүүс ажилладаг. Эрүүл мэндийн стандарт хангаагүй компани.

Бид нэг өвөр монгол хүний 50 хувийн санхүүжилтээр энэ үйлдвэрээ босгосон. Цахилгаан хөргүүртэй, стандарт хангасан махны үйлдвэр байгуулах гэж зорьсон. Хэнтий аймагт стандартад нийцсэн бойны нэг ч компани байхгүй, бүгд цементэн дээр малаа нядлаад байж байдаг” гэж ярьсан юм.

Ийнхүү “Манами” гэх компанийн удирдлага, хэвлэлүүдэд мөнгө өгч худлаа мэдээлэл бичүүлдэг хэмээж буй н.Энхтүвшинтэй холбогдохоор удаа дараа залгасан боловч тэрбээр утсаа тасалж, сүүлдээ унтраачхав.

<<Манами>> гэх бойны компаний үйл ажиллагаа явуулж буй байдал /<<Чингис органик хүнс>> компанийн захирал н.Уранзаяагаас авав/
<<Манами>> гэх бойны компаний үйл ажиллагаа явуулж буй байдал /<<Чингис органик хүнс>> компанийн захирал н.Уранзаяагаас авав/
<<Манами>> гэх бойны компаний үйл ажиллагаа явуулж буй байдал /<<Чингис органик хүнс>> компанийн захирал н.Уранзаяагаас авав/
<<Манами>> гэх бойны компаний үйл ажиллагаа явуулж буй байдал /<<Чингис органик хүнс>> компанийн захирал н.Уранзаяагаас авав/

Хэрэв Хэнтий аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун болон “Чингис органик хүнс” компанийн захирал н.Ариунзаяа нарын хэлж буй үнэн бол, зэргэлдээх “Манами” нэртэй бойны компани "зориуд ” худал мэдээлэл тарааж байна уу? гэсэн асуулт урган гарч байна. Хэрэв тийм бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ч үүнд нэр холбогдох учиргүй болох билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сувд
сувд
2019-07-24 10:43

ЗГХЭГ дарга ОЮУНЭРДЭНЭ, ХҮРЭЛСҮХ НАРЫГ ХАРЛУУЛАХ АРГАА ОЛСОНГҮЙ ИТГЭХ ХҮН ОЛДОХГҮЙ ЛДЭЭ. АРГА ЯДСАН АМЬТАС ЮМ ХӨӨЕ

Ачу
Ачу
2019-07-25 03:23

М�##� нядлах газар ивээгээд байх доорд үзэлтэй хүн биш. Битгий хүний нэр төрийг гутаагаад байгаарай дотоодын дайснуудаа!!

StevSlarie
StevSlarie
2019-12-01 22:59

Cytotec 200mg Acheter Du Cialis Au Canada [url=http://cialibuy.com]cialis 5 mg best price usa[/url] Order Now Generic Provera Medicine Website Buy Fluoxetine

Холбоотой мэдээ

Back to top button