Нийгмийн

Монгол эмэгтэй Холливудын олон ангит кинонд тогложээ

Холливудын “Сувилагч Рэйтчед” нэртэй олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Эл кинонд монгол бүсгүй Бямбадоржийн Хандсүрэн тогложээ. АНУ-д ажиллаж, амьдардаг тэрбээр “Сувилагч Рэйтчед” кинонд эмнэлгийн даргын эхнэр, Филиппин эмэгтэйн дүрийг бүтээжээ.

Энэ талаар найруулагч Н.Наранцэцэг “Монгол Улсын иргэн Бямбадорж овог овогтой Хандсүрэн Холливудад.

-Хүн зорилготой байх

-Хүн зүтгэлтэй байх

-Хүн хайр энэрэлээр бялхаж, түгээж байх ...

Маш олон ажлыг миний дүү Монгол-Америк гэж холбон амжуулж яваа билээ. Мундаг.

Би нэг хайртай хуурай дүүтэй хүн. Би түүнд цагаан атаархдаг. Би бахархдаг. Би шүтдэг. Яагаад ч юм миний хүсдэг тэмүүлдэг оргилд аль эрт миний дүү хүрчээ.

Миний хүсэл Монгол хэмээх Аугаа нэрийг дэлхийд таниулах/театр киноны уран бүтээлч гэдгээр/ энэ гайхамшиг юм. Миний хуурай дүү мэргэжилдээ зорилгодоо үнэнч бахархмаар нэгэн Эрхэм билээ. Өчигдөр би Холлевудын шинэ уран бүтээл, дүүгийнхээ тоглосон

“Сувилагч Рэйтчед” олон ангит киноны эхний бүлэг Netflix-ээр бүтнээр нь 1 дүгээр бүлэг 8 ангит уран бүтээлийг үзлээ.

Холлевудын одууд аатай гялалзаж байна. Тэнд Монгол Авьяастан Холлевудын одуудтай хамтдаа тоглож байх юм. Бахархаад би бархирч байх юм /бахархаад шүү атаархаад биш/. Яагаад Холлевуд гэж гээд үндэсэрхэг мань мэт шиг нэгэн орилон дуулна. Яагаад бид энэ авьяастанг нутагтаа суурьшуулж чадаагүй гэх мэт аймаар гэнэн хонгор бодол толгойд эргэлдэв. Гэхдээ кино урлаг гэдэг тэнд л жинхэнэ утгаараа /Холлувудад/ буцлаж байгаа учраас ок цэг. Чи минь чаджээ.  Жаахан хэсэг гэхдээ миний дүү уран чадвар авьяас билэг нь тод л гялалзаж байна. Би энэ эрхэм дүүтэйгээ 1991 онд танилцсан. ОХУ-ын Харьков хотод монголоос Хүүхэд - залуучуудын Театрын нэр дээр жүжигчиний мэргэжлээр хэдэн сайхан авьяастай хүүхдүүд сурч байв.

Яг тэр үед би ОХУ ын Ленинградын Театрын Академд найруулагч мэрэгжлээр сурч байх үе таарч тэр хүүхдүүдтэй танилцаж уран бүтээл хийх хүслээр 2, 3 хүүхэд сонгож жүжиг найруулж явлаа. Хандаа минь тэр жүжигт минь таарч билээ. Тэр цагаас өдийг хүртэл үерхэж явна. Эгч нь дүүгээрээ бахархаж байна. Гайхалтай чи бидний нэрийг, ур чадварыг 100% үзүүлж чадлаа. Монгол хүмүүс ч чамаар бахархаж байна.

Баяр хүргэе амжилтын дээдийг хүсэн ерөөе. Монгол түмэн ерөөлч билээ. Миний дүүгийн уран бүтээл, аян замд ерөөлөө айлдана. Чи минь сургуулиа төгсөөд СУИС-д багшлаж явсан саяхан. Монгол түмэн бахархах олон сайхан залуустай билээ. Монгол түмэн дэлхийд цуутай ард түмэн. Чамайгаа хүндэтгэсэн Найруулагч Нямцэрэн овогтой Наранцэцэг гэж томроё. Миний дүүд ерөөлөө айлдах нь дамжиггүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button