НийгмийнСПОРТ

Б.Орхонбаярт улсын харцага, Ц.Сандагдоржид улсын начин цол нөхөж олгоно

Өнөө жил улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн гурваас нь буюу улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн талаар өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Ингэснээр М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаярт заан, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр нарт харцага, Б.Суманчулуунд начин цол нөхөж олгох нь тодорхой болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл улсын харцага Б.Бат-орших допингийн шинжилгээнд бүдэрсэн тул аймгийн арслан Ц.Сандагдоржид улсын начин, улсын начин Б.Орхонбаярт улсын харцага цол нөхөж олгох нь тодорхой боллоо.

Улсын харцага Б.Бат-Оршиход унасан бөхчүүд:

Нэгийн даваа: Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, залуу бөх Ч.Энх-Отгон

Хоёрын даваа: Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн арслан Ө.Сүхбат

Гурвын даваа: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Дөрвийн даваа: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анар

Тавын даваа: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Сандагдорж

Зургаагийн даваа: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын начин Б.Орхонбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button