УЛС ТӨР

Усан цахилгаан станцын чиглэлээр Япон улсад мэргэжилтэн сургана

Япон улсад усан цахилгаан станцын чиглэлээр тодорхой тооны мэргэжилтэн бэлтгэх боломжтой болохыг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки мэдэгджээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг өгчээ.

Уулзалтын эхэнд элчин сайд Кобаяши Хироюки чухал хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд манай хоёр улсын найрамдалт харилцаа 1990 оноос хойш хөгжиж, түншийн харилцаа өргөжин бэхжиж ирсэн ба Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд “ТЭЦ-IV” ТӨХК-д дэмжлэг тусламж үзүүлж ирсэнийг дурдав.

Хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, нар салхины станц байгуулах төслүүдийн талаар харилцан үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улс нь манай улсын томоохон хандивлагчийн нэг бөгөөд Монгол Улсын хөгжилд бодитой тус нэмэр оруулж байдагт талархлаа илэрхийлэв. Цаашид эрчим хүчний томоохон эх үүсвэр өргөтгөх төслүүд болон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button