НИЙГЭМ

ГХЯ: Мотэги Тошимицү 9-10-ны өдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх нарт бараалхана

Өнөөдөр /2020.10.06/ ГХЯ-наас Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн айлчлалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Үүгээр ГХЯ-ны газрын захирал Э.Сарантогос:

“Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд манай Гадаад хэргийн сайд Н.Энхтайваны урилгаар айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Н.Энхтайван сайдтай албан ёсны хэлэлцээр хийнэ.

Айлчлалын зорилго нь хоёр орны хоорондох стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хийгдэх яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд оршино.

Энэ бол Япон улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж буй тав дахь удаагийн тохиолдол. Өмнө нь 1989, 2004, 2010, 2019 онд тус тус айлчлал хийгдэж байсан. Харин энэ удаагийн айлчлал он дараалж хийгдэж буйгаараа онцлог байна.

Мөн энэхүү айлчлал нь Мотэги Тошимицүгийн дангаар хийж буй айлчлал. Өөрөөр хэлбэл замдаа өөр улсуудаар айлчлах төлөвлөгөөгүй, зөвхөн Монголын зорьж буй: Энэ бүгд нь Япон улсын Засгийн газар манай улсын хамтын ажиллагаанд ямар өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна.

Халдвар хамгааллын дэглэмийг УОК-оос тавьсан шаардлагын дагуу биелүүлнэ. Япон улс халдварыг барьж чадаж буй орнуудын тоонд багтаж байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button