Нийгмийн

“ICT EXPO-2020” Мишээл экспо төвд болно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO-2020 “Цахим үндэстэн” уриан дор аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл экспо олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулна.

Энэ жилийн үзэсгэлэн уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна.

Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-г иргэд, олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болно.

ICT EXPO-2020 үзэсгэлэнгийн хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, тулгамдсан асуудлыг хэлэлцэх “Цахим үндэстэн” форум 10-р сарын 8-нд Best Western Premier Туушин зочид буудалд болно. Энэхүү форумын үеэр Инновацийг дэмжих хөтөлбөрийн нээлтийг хийнэ.

Иргэд, олон нийт та бүхэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.

ICT EXPO-2020 10-р сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл экспо олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд болно. Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төв чиглэлд нийтийн тээвэр 10.00-19.00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button