УЛС ТӨР

Б.Энхбаяр: С.Чулуун сайд бүх талын мэдрэмжтэй хүн байж чадахгүй л дээ

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар яг одоо “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Соёлын яам кино үйлдвэрлэх бүх зөвшөөрлийг өгнө гэжээ. С.Чулуун сайд тийм айхтар бүх талын мэдрэмжтэй хүн байж чадахгүй л дээ. Драма хийнэ, триллер хийнэ, адал явдал хийнэ. Кино үйлдвэр зөвшөөрөл өгч байж хөгждөг салбар биш. Кино урлаг чинь өөрөө чөлөөт байж хөгжинө. Энэ хуульд Монгол Улсад соёлын яамны зөвшөөрөлгүй зураг авалт хийхийг хориглоно. Зураг авалт хийх юм бол нэг хүнийг 1 сая, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно гэж заасан байна. Алдагтай кино хийвэл та хариуцлага хүлээх үү. Ашигтай ажиллавал та ашиг хүртэх үү” хэмээн асуулаа.

Соёлын сайд С.Чулуун: Та хуулийн заалтаа буруу уншсан байна. Монгол Улсын иргэдийг ингэж хазаарласан заалт байхгүй. Харин гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт кино хийхэд л яамнаас зөвшөөрөл авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button