Нийгмийн

Д.Цэнд-аюуш: Нийт 59 сургууль зориулалтын бус цайны газартай байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт хийсэн шалгалтыг танилцуулж байна.

Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга Д.Цэнд-аюуш “Төрийн өмчийн 138, төрийн бус 99 сургууль нэгээс тавдугаар ангийн 170 мянга орчим сурагчид үдийн зай хөтөлбөрт хамрагдаж байгаа. Бид 275 сургуульд хяналт шалгалт хийх ёстойгоос 237 сургуульд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад учир дутагдалтай байсан  35 иргэн, АНН-ийг 15,5 сая төгрөгөөр торгосон. Хяналт шалгалт хийгдэж байгаа ч зарим зөрчил , дутагдал арилахгүй байна. Төрийн өмчийн 74 сургууль зориулалтын, 59 сургууль зориулалтын бус цайны газартай байна.  Харин Төрийн бус өмчийн 117 сургуулийн 21 нь зориулалтын цайны газартай байна. 2021 оноос онд үдийн цайг, үдийн хоол болж хэрэгжинэ” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button