Нийгмийн

Сурагчдын аав, ээжүүд сургуулийнх нь гал тогоог ажиллуулах болсноор хүүхдүүд амттан авч идэхээ больжээ

"Эрхэт-Эрдэм" сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс сурагчдын үдийн цайг өөрсдөө бэлтгэдэг болжээ.

Тодруулбал, 2023 оны хичээлийн жилийн II улирлаас эхлэн дөрвөн эцэг, эх сургуулийн гал тогоог ажиллуулж эхэлсэн байна. Сурагчдын үдийн хоолны чанар, хүртээмж асуудал болсоор буй энэ үед хүүхдүүд сургууль дээрээ аав, ээжийнхээ хийсэн хоолыг идэж байгаа тухайд сургуулийн менежер Л.Хишигсүрэнгээс мэдээлэл авлаа.

Тэрбээр "Манай сургууль өглөө 8-20 цаг хүртэл хичээллэдэг учраас 450 гаруй сурагчийн хоолонд маш сайн анхаарал тавих хэрэгтэй байдаг. Өмнө нь сургуулийн гал тогоогоо түрээсэлж, үдийн цайг бэлтгэдэг байсан. Түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ашиг хардаг учир, сурагчдын хоолны чанарт төдийлөн анхаардаггүй. Иймээс эцэг эхийн төлөөлөл хуралдаж байгаад өөрсдөө хоол бэлтгэх шийдэлд хүрсэн. Сургуулиас 25 сая төгрөгөөр гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Одоогоор үдийн цайг эцэг эхчүүд бэлтгээд 20 гаруй хонож байна. Тэд ашиг харалгүй, хүүхдүүдийнхээ хоолонд анхаарч байгаа болохоор бидний зүгээс шаардлагатай, хэрэгцээтэй зүйлсэд нь тус дэм үзүүлэхийг хичээж байгаа".

Харин гал тогоог ажиллуулж буй Б.Мөнхзул "Бид мэргэжлийн хоёр тогоочтой, гал тогоондоо долуулаа, ажиллаж байна. Сургуулийн хоол зүйчтэй хамтраад хүүхдүүдэд шинэ, амтлаг, амин дэмээр баялаг хүнсээр хоол бэлтгэхийг зорьдог. Гал тогооны хулдаас, аяга таваг, цахилгаан монтажаас эхлээд 20-иод сая төгрөгийн засварыг гардаж хийсэн.

2023 оны есдүгээр сараас эхлэн Засгийн газраас хувийн сургуулиудын 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны 1500 төгрөгийг олгохоо больсон. Иймд сургууль болон эцэг эхчүүд нийлж 3000 төгрөгөөр хоол бэлтгэж эхэлсэн. Аль болох эрүүл чанартай, амтлагч багатай хоолыг бид хийж байна. Хоолыг бид хийдэг болсноос хойш сурагчид бэлэн амттан авч идэхээ больсон. Сургуулийн цайны газарт ширхгийн хоол 1500 төгрөг, сет хоол 6500 төгрөгөөр худалдаалагддаг. Хүүхдүүд болон эцэг эхчүүд одоогоор ам сайтай байгаа".

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-28 14:41

үр дүнтэй болбол бусад сургуулиуд ч гэсэн хэрэгжүүлмээр санаачилга байна

Зочин
Зочин
2023-11-29 14:44

Мэргэжлийн хоолны технологич байх ёстой баймаар. Эцэг эхчүүдээс нь шаардлага тавиад бүтэн жил болж эхэлсэн ажил хэрэгжиж эхэлсэн нь сайн хэрэг. Ашиг хардаггүй гэх 3000 төгрөгийн хоол 6500 болж худ�##�даж байгаа нь ашиг биш юм байхдаа. Хүүхдийн хоолны технологич ту�####�а байх ёстой биздээ. Эсвэл би буруу яриад байна уу

Зочин
Зочин
2023-11-30 14:12

хаана байдаг сургууль вэ?

Зочин
Зочин
2023-11-30 15:49
Reply to  Зочин

Гэмтлийн урд

Zochin
Zochin
2023-11-30 15:24

Huuhduudiig amttangaas hol bailgaj avah yostoi amin demeer hangaj haluun hool tsaitai bailgaj baigaa n saishaaltai hereg bna. Huuhduud bolon etseg ehchuud maan mash ih talargaj bna6

Back to top button