Нийгмийн
Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарч, 56 настай эрэгтэй амиа алджээ

Өчигдөр орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, өчигдөр 19:10 цагийн орчимд Увс аймгийн Өндөрхангай сумын төвөөс зүүн урагш 38 км газарт Nissan sunny маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдсөн байна.
Улмаар 56 настай жолооч эрэгтэй Б-н амь нас хохирчээ.
Э.СИЙЛЭН