УЛС ТӨР

Резидентийн сургалтын шалгалтыг 1,500 гаруй хүн өгч байна

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНТИЙН/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт 2020 оны аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн бүртгүүлэн орж байгаа юм.

Энэ жилийн хувьд шалгалт хэд хэдэн онцлогтой болж буй билээ. Тухайлбал дэвшилтэт технологийг ашиглан цаасгүй шалгалтыг анх удаа зохион байгуулж байна.

Цахим хэлбэрээр авч байгаа уг шалгалтын дүн шалгалт дуусмагц ухаалаг төхөөрөмж дээр шууд гарах юм.

Түүнчлэн Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна элсэгчдэд өөрийгөө сорих цахим шалгалтыг хаа байгаа газраасаа өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг мөн анх удаа бүрдүүлжээ.

Шалгалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг зохион байгуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button