СПОРТ

“Би Си Эйч Лионс” клуб түрүүлж, дээд лигт өрсөлдөх эрх авлаа

Монголын хөлбөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг “Үндэсний нэгдүгээр лиг”-ийн 2020 оны улирал долдугаар сарын 02-нд эхлэн, өчигдөр дуусав.

Лигийн аварга багаар “Би Си Эйч Лионс” клуб тодорч ирэх улиралд үндэсний дээд лигт дэвшин тоглох эрхтэй болсон бол “Хоромхон” III, “Ховд” III байрт орлоо. Хоёрдугаар байрын “Хоромхон”, дээд лигийн есдүгээр байрын “Улаанбаатарын Мазаалайнууд” багууд плэй оффын тоглолт хийхээс шалтгаалан ирэх улиралд аль дээд лигт тоглох нь тодорхой болно.

Шагналт байрын багуудаас гадна 10 багийн 286 тоглогч өрсөлдсөн лигийн шилдгүүд шагналаа гардан авлаа. Шилдэг довтлогчоор “Би Си Эйч Лионс” багийн Б.Мөнх-Эрдэнэ, шилдэг хагас хамгаалагчаар “Төв буганууд” багийн Б.Ариунболд, хамгаалагчаар Т.Өрнөхбаяр, хаалгачаар Б.Мөнхболд нар тус тус тодорлоо.

Харин лигийн тоглолтуудыг шударгаар шүүн явуулсан шилдэг талбайн шүүгчээр Э.Галбадрах, шилдэг туслах шүүгчээр Б.Логьшир нэрлэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button