
Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” роман УДЭТ-ийн тайзнаа аравдугаар сарын 3-наас хойш тоглогдож буй. Эл жүжиг аравдугаар сарын 31 хүртэл үзэгчдийн хүртээл болох юм.
Харин өнөөдрөөс эхлэн үзэгчид “Анна Каренина” жүжгийн 16 төрлийн бэлэг дурсгалын зүйлийг худалдан авах боломжтой боллоо. Эдгээр бэлэг дурсгалын зүйлийг “ticket.mn” сайтаас захиалах эсвэл кассаас худалдан авах боломжтой аж.









Э.СИЙЛЭН