СПОРТ

Намрын нээлтийн барилдаанд Э.Оюунболд зодоглоно

Намрын нээлтэнд зориулсан АПУ ХК-ны нэрэмжит “Богдхан хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан ирэх аравдугаар сарын 18-ны Ням гарагт 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Энэ жилийн намрын нээлтийн барилдаанд Монгол Улсын аварга Э.Оюунболд зодоглоно гэдгээ өөрийн цахим хуудсаараа албан ёсоор мэдэгджээ.

Ирэх Даваа гарагт Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд  Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүх хурал болно.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button