Нийгмийн

Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дуусчээ

“Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал ес дэх өдрөө буюу өчигдөр /2020.10.16/ 10:00 цагаас эхэлж, оройн 17.30-д завсарласан. Хамгийн сүүлийн мэдээллээр тэдэнд холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дууссан гэх. Хурал ирэх долоо хоногийн даваа гарагийн өглөө 09.00 цагт дахин хуралдах аж. Хэргийг нэхэн сануулбал:

АТГ-аас “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан.

Түүнтэй хамт “Алтжин” группийн Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг юм.

Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button