Нийгмийн

ӨӨРСДӨӨ ХИЙЦГЭЭЕ| Сорви, нөсөө арилгах маскыг гэртээ хэрхэн хийх вэ

Таны арьсыг зөөлөн, гэрэлтсэн, нүхжилт соривгүй болгоход туслах маскыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх жорыг танилцуулъя. Маскны гол орц нь зөгийн бал бөгөөд энэ нь арьсан дахь цусны эргэлтийг дэмжиж, нөхөн төлжих чадварыг сайжруулдаг. Гадуур зарагддаг бүтээгдэхүүнд цэвэр зөгийн балны агууламж тун бага тул үр дүнгээ үзүүлэх нь бага юм.

ОРЦ:

  • 1 цайны халбага нунтаг шанцай буюу синнамон хэмээн нэрлэх нь бий.
  • 1 цайны халбага нимбэгний шүүс
  • 1 цайны халбага самрын үйрмэг
  • 1 цайны халбага органик зөгийн бал

ХИЙХ АРГА: Орцуудаа жижгэвтэр аяганд хийж, хооронд нь сайтар холино. Хэрэв та эмзэг арьстай бол зөгийн балнаас ахин тал халбагыг нэмж өгөөрэй. Зөгийн бал нь арьсны үрэвслийг намжааж, улайлтыг багасгадаг.  Мөн маскан дээрээ бага зэрэг цагаан эсвэл, ногоон шавар нэмж болно. Түүнчлэн танд хэт өтгөн санагдвал, бага зэрэг усаар шингэлээрэй! 

Максаа тавихын урьд нүүрээ бүлээн усаар гүн цэвэрлэсэн байх шаардлагатай. Харин дараа нь бага зэрэг чийгшүүлэгч тоник түрхэхэд гэмгүй. Тус маскыг тавьсны дараа нүүр загатнах мэдрэмж төрөх нь хэвийн юм. Энэ нь маск үр дүнгээ үзүүлж буй хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button