Нийгмийн

БНХАУ-ын ЗУРГААН хүнд холбогдох хэргийн шүүх хурал ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Прокурорын газраас цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, залилах гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /нийт 15 хүн/ хэргийг өчигдөр /2020.09.09/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд болж өнгөрсөн.

Шүүх хуралдаан өчигдөр /2020.10.16/ товлогдож, улмаар шүүх нотлох баримт шинжлэн судлах үе шатан дээр завсарласан. Шүүх хурал өнөөдөр /2020.10.19/ 11.30 цагт эхэллээ.

Хэргийг сануулбал, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан. Шалгалтаар дээрх иргэд Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн болох нь тогтоогдож, хэргийг голлон зохион байгуулсан БНХАУ-ын иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргасан. Монгол Улсаас албадан гаргасан хятад иргэдийг БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн алба хаагчид хүлээн авч мөн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа билээ.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button