Нийгмийн

ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ: Монголд байдаг такси дуудлагын аппликэйшнууд

Замын хажууд гар өргөн зогсож, төлбөртэй тусгай дугаар луу залгаж нэмэлт төлбөр төлөх гэж байгаа юм биш биз. Тэгвэл бид танд такси дуудлагын аппликэйшнуудыг танилцуулж байна. Эдгээр апплейкшныг ашиглан хамгийн ойр байгаа такситай холбогдож тав тухтай үйлчлүүлээрэй.

1.    1991

“Улаанбаатар такси транспорт сервис” ХХК нь зорчигч үйлчлүүлэгчдэдээ зориулан 1991 такси дуудлагын аппликэйшн нэвтрүүлжээ.

2.    UBCAB

“UBCab” нь түргэн шуурхай, найдвартай, 24 цагаар ажилладаг такси дуудлагын аппликэйшн юм. “UBCab” нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний Аппликэйшн”, Улаанбаатар, Багануур, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Өлгий, Ховд, Даланзадгад, Цогт цэций, Мөрөн хотуудад нэвтэрсэн байна.

3.    ABA TAXI MONGOLIA.

“АБА” нь Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхэлдэг. 24 цагаар ажилладаг.

4.       EASY TAXI

“Easy taxi” app нь ухаалаг гар утастай хүмүүст Android болон IOS app-аар дамжуулан албан ёсны такси үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцлийг бүрдүүлдэгээс гадна вип такси дуудлага, жолооч дуудлага, хоол хүргэлт, тасалбар хүргэлт, машин түрээсийн үйлчилгээнүүдийг цогцоор явуулдаг аппликэйшн аж.

Тус аппликэйшн одоогоор хөгжүүлэлт хийгдэж байгаа тул ашиглах боломжгүй байгаа аж. Хэрвээ та такси дуудахыг хүсвэл Такси дуудлагын нэгдсэн төв 1900-1950 дугаарт холбогдож дуудах боломжтой аж.

5.    TAXIDYOO

Энэхүү аппликэйшн таны явсан нийт замыг тооцоолж, төлөх дүнг бодож гаргана. Энэхүү аппликэйшн нь урт хугацаанд ашиглахад зориулагдаагүй бөгөөд урт хугацаагаар ашиглах тохиолдолд таны гар утасны цэнэг хурдан дуусах магадлалтай юм. Мөн тооцоолол хийгдэж байх хугацаанд хаах юм уу өөр аппликэйшн ашиглаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button