Нийгмийн

ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА: Шатахууны үнийг дагаад таксины үнэ болон импортын ногооны үнэ “тэнгэрт хадав”

Аи92 автобензины үнэ 2021.07.02-нд литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 1450-аас 1740 болсон. Тухайн өдрөөс 28 хоногийн дараа буюу 07.30-нд мөн 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөг болсон юм.

Шатахууны үнэ өссөний дараа таксины үнэ километр тутамдаа 1300 болсон. Гэхдээ энэ нь зөвхөн хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийн санал болгож буй үнэ юм. Учир нь дуудлагын таксины үнэд өөрчлөлт ороогүй, урьдын адил километр тутамдаа 1000 төгрөг байна.

Шатахууны үнийг дагаад өссөн өөр нэгэн зүйл хүнсний ногоо юм. Дотоодод тариалсан зарим хүнсний ногооны үнэ өсөөгүй хэдий ч импортоор орж ирсэн хүнсний ногооны үнэ өсжээ. Энэ нь тээврийн зардал их гардагтай холбоотой хэмээн ногооны худалдаачид хэлж байлаа.

Хэрэв шатахууны үнэ шат дараатай өссөөр байвал үүнийг дагаад таксины үнэ болон, хүнсний ногооны үнэ өсөхөөр байна.

Бидний бэлтгэсэн ногооны үнийн сурвалжилга

Энд дарж уншаарай

Бидний бэлтгэсэн таксины үнийн сурвалжилга

Энд дарж уншаарай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-05 09:07

ТАКСИНЫ ЖОЛООЧ НАР ХАМГИЙН МУУХАЙ АРААТНУУД 1 БУУДАЛ ЯВААД 2000 ГЭНЭЭ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ИЙМ МУУХАЙ ХҮМҮҮСЭД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ. ЭНЭ ДУРААРАА ХАМААГҮЙ ҮНЭ НЭМЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ЭРХИЙГ ХАС, АРД ИРГЭДИЙГ ШУЛАН ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ ШҮҮ ДЭЭР ЗОРЧИГЧЫГ ДОРОМЖЛОНО ИЙМ ХАРИУЦЛАГАГҮЙ ЖОЛООЧ НАРТ ХАТУЖ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАВЬЖ,ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАС

Холбоотой мэдээ

Back to top button