НИЙГЭМУРЛАГ

“Айзам”-ын Д.Ганболд тоглолтоо хийнэ

“Айзам” хамтлагийн ахлагч Д.Ганболдын хүндэтгэлийн тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 13-нд, 19.00 цагаас “UB Palace”-ийн концертын их танхимд болохоор болжээ.

Манай сайт түүнтэй амьдрал, уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй ярилцлага хийж, энэ оны дөрөвдүгээр сард уншигчдад хүргэсэн билээ /ярилцлагыг энд дарж уншина уу/.

Тоглолтын тасалбар Ticket.mn сайтаар худалдаалагдах аж. Тоглолтод дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Цогдэлгэр тэргүүтэй уран бүтээлчид оролцох юм байна.

1990-ээд онд Орос орныг гэр бүлийн хамт зорьсноосоо хойш, барагтай сүүлийн 30 жил тайз, уран бүтээлээс холдсон, басхүү автомашины осолд орж, эрүүл мэндийн, ахуй амьдралын хүнд хүчирт нухлагдсан Д.Ганболд үүгээр үзэгчдийнхээ өмнө дахин зогсох нь. Тэрбээр, “Дахиад ганцхан удаа тайзан дээр гарчхаад нүд аних юм сан” гэж бидэнтэй ярилцах үеэрээ хэлж байсан юм.

Ганц энэ удаад ч бус, дахин олон удаа тайзан дээрээ гарна гэж мянга, мянган сонсогчид нь ерөөл талбиж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button