СПОРТ

Х.Болдбаатар гавьяат 49 нас хүрлээ

Бээжингийн олимпод Н.Түвшинбаярыг дасгалжуулан олимпын аварга төрүүлж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн гавьяатан бол Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин Халиуны Болдбаатар. Хос Гавьяат цолтой Монголын хоёрхон эрхмийн нэг (нөгөөх нь З.Дүвчин) нь тэр.

Нэгэн цагт Монголын жүдо бөхийн нүүр царай болж, олимп, ДАШТ-ий медалийн оосроос атгаад алдсан тэрбээр БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2017 онд эх орондоо ирсэн. Өдгөө жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

1971 оны аравдугаар сарын 20-нд мэндэлсэн Х.Болдбаатар гавьяатын хань нь жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button