Нийгмийн

Хүрэн баавгайн сарвууг худалдах гэж байсан иргэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ...

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн түүхий эд болох хоёр ширхэг сарвууг нэг сая төгрөгөөр худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ. Одоо Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Хүрэн баавгайг 2012 онд ховор амьтны жагсаалтад оруулж 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 6 сая 500 мянгаас 7 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон байдаг.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2 дэх хэсэгт “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан.

Би энэ талаар Экологийн цагдаагийн албанаас тодруулахад "Тухайн иргэн ховор амьтан агнасан, тээвэрлэсэн, эд эрхтнийг нь худалдах гэсэн гурван үйлийн алийг нь ч хийсэн бай 13-15 сая төгрөгөөр торгох, эсвэл 1-8 жил ял эдлүүлнэ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button